“Apple” компани "It’s Glowtime" арга хэмжээнийхээ үеэр “iPhone 16” гар утасны дөрвөн шинэ загвар, мөн “Apple Watch” болон “Airpods”-ийн шинэ загваруудаа танилцууллаа. “iPhone 16”-ийн хувьд дизайн нь өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй ч доторх эд анги нь сайжирч, шинэ камерын функцээр тоноглогджээ. “iPhone 16 Pro”-ийн дэлгэц 6.3 инч байгаа нь өмнөх 6.1 инчийн загвартай харьцуулахад төдийлөн том биш байна.
Энэ удаад хиймэл оюуны функц хамгийн их анхаарал татсан шинэчлэл болж байна. Удаан хүлээлт үүсгэсэн “iPhone”-ийн бүх шинэ загварт нэвтэрч буй хиймэл оюуны багц функц “Apple Intelligence” ил болжээ.
“Apple”-ийн зүгээс программ хангамжийн сайжруулалт хийж, хиймэл оюунаа бүрэн хэмжээгээр нэвтрүүлэх суурийг нь шинэ бүтээгдэхүүнүүддээ тавьж өгснийг тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук онцолж байлаа.
Эхний ээлжид энэхүү систем хиймэл оюуныг ашиглан хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахаас гадна өдөр тутмын үйлдлийг хөнгөвчлөхөд дэмжлэг болно гэж тайлбарлаж байна.
Урьдчилсан захиалгыг энэ баасан гарагаас эхлүүлэх ба есдүгээр сарын 20-ноос нийлүүлж эхлэхээр аж.
Харин “Apple Watch”-ийн хувьд өмнөх загваруудаас хамаагүй том дэлгэцтэй, нимгэн болсон байна.
Мөн БНХАУ-ын “Huawei Technologies” компани шинэ загварын “Mate XT” гурван нугалаас бүхий ухаалаг гар утсаа мөн танилцууллаа. Тус компани “Apple”-ийн шинэ загварын нээлтээс хоёр өдрийн өмнө урьдчилсан захиалгаа эхлүүлсэн ба хэдийн 2.7 сая захиалга хүлээн аваад байгаа аж.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх