“My Sibling’s Romance” киноны И Юн Ха, Ким Юн Жэ нар хуримаа хийнэ


Т.Онон | YOLO.MN
2024-08-26

Наймдугаар сарын 25-нд хосууд өөрсдийн гэсэн цоо шинэ YouTube сувгийг нээлээ. Анхны бичлэг дээрээ хосууд 2025 оны эхээр хуримаа хийнэ гэж мэдэгджээ.

Ким Юн Жэ "Бид их аз жаргалтай байгаа ба ирэх оны эхээр гэрлэхээр шийдсэн. Инстаграмын сэтгэгдэлд хүмүүс гэрлэлтийн талаар маш их бичсэн байдаг. Тиймээс бид хуримын бэлтгэлийнхээ үйл явцыг танд үзүүлэхэд сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс энэ сувгийг эхлүүлсэн" гэжээ.

Бид хуримын даашинз, смокинг сонгох үйл явцыг гэрэл зургийн студид хуримын зураг авалтын хамт харуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна мэдээж бид танд өдөр тутмын болзоогоо харуулахаар төлөвлөж байна." гэж И Юн Ха ярьсан байна.

#оддын тухай