"Youth Development Program 2024" зарлагдлаа
Залуу Мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийн Зорилго:
- Хувь хүний хөгжил, зөөлөн болон дижитал ур чадвар, зохистой хөдөлмөр болон эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх,
- Практик ажлын туршлага олгож бодит оролцоог нэмэгдүүлэх,
- Ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж дотоод, гадаад боломжуудтай холбох,
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих, хувь нэмэр оруулах.
Хамрах хүрээ:
- Их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 3,4 -р дамжааны оюутнууд
- Төгсөөд ажлын байр хайж байгаа залуучууд
Оролцогчийн тоо:
Хөтөлбөрийн турш 30 оролцогч хамрагдана.
Хөтөлбөрт оролцсоноор:
- YOUTHinc. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүний боломжууд
- Өөрийн зан чанар, ур чадварын үнэлгээ хийх
- Өөрийгөө хөгжүүлэх болон туршлагатай Мэргэжилтнүүдээс суралцах
- Бусадтай мэдлэг туршлагаа хуваалцах, оролцоогоо нэмэгдүүлэх
- Зөөлөн болон дижитал ур чадварт суралцах
- Зохистой хөдөлмөр болон эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх
- Ажлын Практик туршлагатай болох Ажлын байранд гарахад бэлтгэх
- Цалинтай дадлага хийх болон байнгын ажлын байранд орох боломж
- Гадаад дотоодын бусда боломжуудтай холбогдох
- Хөтөлбөр амжилттай төгссөн гэрчилгээ
- CV, Анкетаа баяжуулах
Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа:
2024 оны 8 дугаар сарын 24-өөс 11 дүгээр сарын 24
Төсөл хэрэгжүүлэх хугацаа
2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар
Тавигдах шаардлага:
- YOUTHinc. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүнээр элссэн байх
- Хувь хүний хөгжил, зөөлөн болон дижитал ур чадвар, зохистой хөдөлмөр болон эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх,
- Хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд бүрэн хамрагдах
- Багаар хамтран ажиллаж, идэвх санаачлагатай байх,
- Хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлагыг бусадтай хуваалцах
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих, төсөл хэрэгжүүлэх, өөрийгөө сорих сонирхолтой байх
Бүртгэл: 2024 оны 07 дугаар сарын 15-ний өдрөөс 08 дугаар сарын 16 өдрийг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youthinc.mn/youth-development-program-2024
Хөтөлбөрийн үйл ажиллагаа:
- Зөөлөн болон Дижитал ур чадварын үндсэн сургалтууд
- Зохистой хөдөлмөрийн сургалт, арга зүй
- Эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн сургалт
- Мэдлэг туршлага хуваалцах, чөлөөт уулзалт, эвент
- Байгууллагатай танилцах аялал хийх - Study Tour
- ТХЗ-ийн хүрээнд нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оролцогчдын дунд төслийн “ХАКАТОН” уралдаан