Уламжлалт QWERTY кейбоарднууд өнөөдөр олон төрлөөр байдаг болжээ. Өнгө алагласан загвараас эхлээд нугалж, эвхэж болдог хүртэл бий. Харин Tap System компанийн бүтээл энэ бүгдээс тэс өөр, дурын гадаргууг кейбоард болгох шидтэй.
Tap Strap гэж нэрлэсэн энэ төхөөрөмж таны эргэн тойрныг тэр чигт нь кейбоард болгоно гэсэн үг. Таван хуруу орох нүхтэй, хуруу болон гарын хөдөлгөөнөөс шалтгаалан ямар мэдээлэл дамжуулахыг шийддэг.
Түүнчлэн Bluetooth дэмждэг л бол ямар ч төрлийн төхөөрөмжтэй холбогдож чадах аж. 2016 оны тавдугаар сард анхны бета хувилбар нь гарч байсан бөгөөд бүтээгчид нь үүнээс хойш хэрэглэгчдийн санал сэтгэгдэлд үндэслэн сайжруулсаар иржээ.
Компанийн үүсгэн байгуулагчдын нэг Девид Шик “Хэрэглэгчдийн саналаас бид хоёр томоохон өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрт хулгана адил байдлаар ашиглаж болох хийгээд гараар урласан мэт загвартай болгосон” гэжээ.
Гэвч ердөө таван хурууны “оролттой”, ганц төхөөрөмж хэрэглэгчийн төсөөлж буйг мэдээж чадахгүй учраас хэрэглэгч тодорхой үсэг болон үгсийг тодорхой давтамж бүхий хурууны хөдөлгөөнүүдээр “илэрхийлэх” юм.
Шикийн хэлснээр Tap төхөөрөмж цаашид кейбоарднаас өөр олон үүрэг гүйцэтгэдэг болж, англиас өөр хэлээр мэдээлэл оруулах боломжтой болох аж. Ирэх наймдугаар сард худалдаанд гарах төхөөрөмжийг та худалдан авахыг хүсвэл Tap-ын албан ёсны цахим хуудсанд хандаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх