Хожмын өдөр чиний түүхийн хуудаст “Хамгийн ач холбогдол өндөртэй үйл явдалд оролцсон” гэж тэмдэглэгдэн үлдэх нэгэн ажлын саналыг тавих гээд байна.
Энэ бол УИХ-ын сонгуульд иргэний нийгмээ төлөөлж ажиглагч хийх санал юм.
Монгол Улсад дөрвөн жилд ердөө ганцхан удаа болдог хууль тогтоох дээд байгууллагаа сонгох сонгуулийн ажилд оролцоно гэдэг олон хүнд таардаггүй завшаан юм.
Тиймээс Бодлогод залуусын хяналт ТББ-аас таныг иргэний нийгмээ төлөөлөн ажиглагчаар ажиллахыг урьж байна. Энэ байгууллага нийт 300 залуусыг ажиглагчаар ажиллуулах ёстойгоос одоо ердөө 150 залуус хэрэгтэй байгаа. Хэрэв та хүсэж байвал 9918-0233 дугаарын утсанд холбогдоорой.
Дашрамд сонирхуулахад, энэ байгууллага таныг УИХ-ын сонгуульд ажиглагчаар ажилласныг тодорхойлсон сертификатыг англи хэл дээр гардуулна. Эхэнд хэлсэнчлэн, хувь хүний түүх гэдэг маш чухал. Хэрэв гадагшаа сургуульд апплайдах гэж байгаа бол, гадны аль нэгэн байгууллагад ажиллах гэж байгаа бол, бүхэл бүтэн иргэний нийгмээ төлөөлөн сонгуульд ажилласан гэх энэ сертификат таны насан туршийн амьдралд хэрэг болох болно.
Мэдээж, үүнээс гадна сонгуульд ажиглагч хийх нь өөрөө танд маш том туршлагыг өгнө.
Иргэдийн саналыг авах байранд өглөө хамгийн эхний хүн ирж саналаа өгөхөд бэлтгэх явц яасан сүртэй гэж санана? Бүх намын ажиглагч, иргэний нийгмийн төлөөлөл, гадаад дотоодын сэтгүүлчид гээд олон хүний хараа хяналтан дор бүх лац ломбо, техник хэрэгслүүд, ажилтнуудыг бэлтгэнэ. Тэнд байгаа бүх хүний санал, хараа чухал тул бүгдэд нь харуулна.
Мөн саналыг авах хуулийн хугацаа дуусаж, хаалга хаагдах тэр мөчид саналын бүх хуудсыг тоолох, бидний хэлж заншсанаар “хар машин” хэрхэн ажилласныг харуулах, бүх нэр дэвшигчдийн авсан саналтай хамгийн түрүүнд танилцан гарын үсэг зурах үйл явц өндөр хариуцлагыг тэнд байгаа хүмүүст мэдрүүлнэ.
Харин чи тэдний нэг нь байх болно.
ХЭН АЖИГЛАГЧ ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Цөөхөн хэдэн шалгуур бий. Гол нь энэ байгууллага ажиглагч хэрхэн хийх вэ гэдэг эхний сургалтаа энэ бямба, ням гарагт хийх тул яаралтай холбогдож (утас нь 9918-0233) бүртгүүлэх хэрэгтэй шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх