Сүүлийн жилүүдэд өргөн тархсан даруухан загварын хэв маягаас татгалзаж, өөрийн хүссэнээр хувцаслах нь илүү тренд болж байна. Энэ жилийн тренд загварууд нь ерөнхийдөө та өөрөө чөлөөтэйгөөр загвараа бүрдүүлэх юм. Өмнөх нийтлэлээр 2025 оны хавар, намрын тренд 8 загваруудын танилцуулсан. энд Тэгвэл өөр бусад ямар загварын чиг хандлагууд тренд болох хандлагатай байгааг сонирхоё.
Preppy загвар
Сүүлийн хэдэн жил энэ загвар нь нэлээд их харагдаж байгаа. Харин 2025 оны анхны загварын шоунуудад preppy загвар үргэлжлэхийг баталлаа. Гэхдээ энэ удаад уламжлалт хэв маягийг ягштал дагах бус илүү чөлөөт хандлага руу чиглэжээ. Жишээ нь зах нь бага зэрэг хэлбийж, цамц нь даашинз руу шилжин, хуниастай бүстэй өмд тренд загварын тайзнаа онцлогдон харагдлаа.
Дэгжин ажлын хувцаслалт
Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалт илүү чөлөөтэй, эрэгтэй хувцаслалтаас санаа авсан чиглэл рүү шилжиж байна. Victoria Beckham, Saint Laurent брэндүүд сул загвартай жакет, өмдийг оффист өмсөхөд тохиромжтой байдлаар урлажээ. Jacquemus, Peter Do брэндүүд өндөр өсгийт бус хөлд эвтэйхэн намхан гутал танилцуулсан юм. Харин энэ загварт юбка харагдаагүй оронд нь сул өмднүүд олон харагдсан билээ.
Амьтны хээтэй хувцас
Могойн арьс, барын судал болон бусад төрлийн амьтны хээтэй загварууд энэ жил эрчээ авч байна. Амьтны хээг пальто, гутал, жийнсэн дээр хослуулж өмсөх боломжтой цаг үе эргэн ирсэн бололтой. Цүнх, гутал зэрэг дээр хувцаслалтынхаа гол загвар болгох нь 2025 оны тренд загварын нэгээр орж ирсэн байна.
80-аад оны загвар
80-аад оны загварын чиг хандлагууд нь Saint Laurent тайзнаас эхлээд өдөр тутмын амьдралд хүртэл харагдаж байна. Мөн том сувдан ээмэг өмнө онд эрчээ авсан нь 2025 онд ч адилхан тренд болох байна. 80-аад оны том загварын пиджак, тод өнгийн өсгийт гутал болон хээтэй алчуур, цүнх зэрэг эргэн ирж байна.
Жийнсэн загвар
2025 оны жийнсэн загварууд олон төрлийн сонголттой болж, янз бүрийн хослол, өнгөний шийдлүүдийг тренд болгон өмсөх боломжтой болно. Энэ жил жийнсэн өнгөний сонголтууд ч өөрчлөгдөж цагаан, ягаан болон хөх өнгийн жийнсүүд олон газар харагдах хандлагатай байна. Өнгөний олон сонголтуудаа дагаад жийнсэн жакет болон цамцнууд илүү загварлаг байдлаар үргэлжлэн тренд болох нь байна.
Поло цамц, подволк
Поло загвар энгийн загвартай, тэгш хэмийн хэлбэртэй байхаа больж, эмэгтэйчүүдийн хувьд илүү биеийн галбирыг харуулсан загвартай болжээ. 2025 оны хавар, зуны загварын тайзнуудад бүсэлхий хэлбэрээрээ нарийссан загварууд олон харагдсан. Европ, Азийг орнуудад 2025 оны 1-3-р сард поло цамцны эрэлт 22% нэмэгдэх хүлээлттэй байгаа гэнэ.
Торгон толгойн алчуур
Сайн чанарын зөөлөн, торгон материалтай алчуур нь өдөр тутмын хувцаслалтад эргэн ирж байна. Торгон толгойн алчуур нь энгийн хувцсыг чамин тансаг загварт хөтөлдөг. Үүнийг хүзүү болон үсэндээ зохицуулан ороох, эсвэл цүнхэндээ уях нь 2025 оны тренд болох хандлагатай байна. Мөн цамцныхаа энгэрээс зүүх нь Simone Rocha , Sacai брендүүдэд их харагдсан юм.
Эх сурвалж: glamour, vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!