Jin Кёнги мужийн Ёнчон хошуу дахь явган цэргийн 5-р дивизэд алба хааж байгаад 6-р сарын 12-ны өглөө цэргээс халагдсан байна.
RM, j-hope, Jimin, V, Jungkook зэрэг BTS-ийн гишүүд Жинийг халагдахад нь тэврэн угтав. Хамтлагийн бусад гишүүд бүгд одоо цэргийн алба хааж байгаа бөгөөд тэд өнөөдөр Jin-ий халагдсаныг Сөүл хотод тэмдэглэхээр чөлөө авцгаасан юм байна.
RM BTS-ийн хит дуу болох "Dynamite"-г саксофон дээр тоглож баяр хүргэв.
BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг BigHit Music агентлаг цэргийн ангийн гадна олон хүн цуглахаас сэргийлэх үүднээс фэнүүдэд ирэхгүй байхыг уриалж, үйл явдлыг онлайнаар шууд дамжуулжээ.
BIGHIT MUSIC энэ жилийн "BTS FESTA"-д зориулан биечлэн уулзах тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд энэ үеэр Jin фенүүдтэйгээ биечлэн уулзах болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх