Энх цагт ч баатар болох боломжтой юу?


Б. Чимэг | YOLO.MN
2021-03-17

Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 5734 эх амаржиж, 5817 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Төрөхийн хүндрэлээс үүдэн цус, цусан бүтээгдэхүүний эрэлт амаржих газруудад ихээхэн өсдөг. Манай улсад сайн дурын доноруудын тоо 36 мянгад хүрсэн ч зарим тохиолдолд цус, цусан бүтээгдэхүүний эрэлтийг гүйцэхгүй байна. Ковидийн улмаас өнгөрсөн онд манай улсын цус, цусан бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл төлөвлөснөөс бага хэмжээтэй буюу 106 мянган нэгжид хүрсэн гэж ЦССҮТ-өөс мэдээлэв. 

Иймд энх цагийн баатрууд болсон доноруудын тоог өсгөх шаардлага байсаар байна.

#Эрүүл мэнд #Амьдрал #Цус #Донор