TVN-ийн хамгийн өндөр үзүүлэлтэй 10 К-драма


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-05-01

Бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлттэй к-драмуудыг TVN-ээс гаргажээ. 2019 оноос хойш “Crash Landing on You” цуврал 21,7 хувийн үзүүлэлтээр тэргүүлж байсан бол дөрөвдүгээр сарын 29-нд “Queen of Tears” цувралын үзэлт 24,9 хувьд хүрч рекорд тогтоолоо. Ингээд TVN-ийн хамгийн өндөр үзүүлэлтэй 10 к-драмыг танилцуулъя. 

Queen of Tears 

Үзүүлэлт: 24,9 хувь 

Энэ оны гуравдугаар сарын 9-нд анхны ангиа цацсан тус драма нь одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлтэй к-драма болжээ. Мөн анхны нэг тэрбум үзэлтэд хүрсэн цуврал юм. Гэрлэсэн хосуудын талаарх адармаат харилцаа болон өвчин шаналал, уйтгар гунигийг хамтдаа даван туулж, асуудал тулгарах бүрд бие биедээ илүү хайртай гэдгээ мэдэрч байгаа залуу хосын тухай өгүүлнэ.  

Crash Landing on You 

Үзүүлэлт: 21,7 хувь 

2019 онд гарсан тус драмыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Киноны зарим зураг авалтыг Монголд хийснийг онцлууштай. Гол дүрийн жүжигчид болох Hyun Bin, Son Ye Jin бодит амьдрал дээрээ хос болж хуримаа хийн, хүүхэдтэй болсон нь олон шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. Тус цувралаас хайргүй хүнтэйгээ биш хайртай хүнтэйгээ гэрлэх хэрэгтэй, чиний эргэн тойронд чамайг гэх олон сайн бас муу хүн байгаа, уулзах ёстой хүмүүс заавал учирдаг, хайртай хүнтэйгээ хамт байгаадаа баярлах хэрэгтэй зэрэг олон зүйлийг ойлгох болно.  

Reply 1988 

Үзүүлэлт: 18,8 хувь 

1988 оны Өмнөд Солонгосын Сөүл хотын нэг гудамжинд амьдардаг таван хөрш айлын энгийн л нэгэн амьдралыг өгүүлнэ. Өглөө ажилдаа явахын өмнө эртлэн босож гадаах зам тайлбайгаа цэвэрлэдэг аав, нөхөр хүүхдүүдээ ажил, хичээлд нь явахаас өмнө босч цай унд, өдөр идэх өдрийн хоолыг нь сэтгэл гарган бэлдэх ээж, асуудал тулгарах бүрд ярилцан шийдвэрлэхэд нь тусалж, амжилт гаргах бүрд нь хамт баярлах найзууд, байгаа зүйлээ төвөгшөөлгүй хуваалцах хөрш айлын ах, эгч гээд анги бүр нь энгийн хэр нь нандин, дулаахан мэдрэмж төрүүлэх гайхалтай кино юм.  

Goblin 

Үзүүлэлт: 18,7 хувь 

Тэртээ 2016 онд үзэгчдийн хүртээл болж улсдаа төдийгүй олон улсад ихээхэн алдаршиж байсан кино бол “Goblin” билээ. Тус кино нь уран зөгнөлт, романтик кино бөгөөд бурханд хараагдан үүрдийн мөнх чөтгөрийн амьдралаар амьдрах Ким Шин болон түүний сүйт бүсгүйн тухай өгүүлнэ.  

Mr. Sunshine 

Үзүүлэлт: 18,1 хувь 

Бидний дунд Ким Ин Ха нэрээр алдаршсан жүжигчин Lee Byung Hun болон “2521” киногоороо олонд танигдсан Kim Tae Ri нарын төгс хамтрал. Хайр дурлал, өс хонзон, эх орноо хамгаалах гэсэн тэмцэл, нийгмийн бүлэглэл, улс орны соёлын ялгаа, нийгмийн давхаргыг товч тодорхой, уран нарийн аргаар илэрхийлсэн кдрама юм.  

Mr. Queen 

Үзүүлэлт: 17,4 хувь 

2020 онд олны хүртээл болсон инээдмийн, романтик хөнгөн драма юм. Киноны гол дүр болох хатан эрэгтэй хүн байгаа нь өмнө нь солонгос драмад харагдаж байгаагүй тун шинэлэг санаа байв. Эмэгтэй хүний биед орсон залуу яаж будилж, ямар сэтгэл хөдлөл харуулж байгаа нь үнэхээр инээдтэй. “Эрчүүд үнэхээр л ингэх байсан байхдаа” гэсэн бодол төрүүлсэн хөгжилтэй кино юм.  

Crash Course in Romance 

Үзүүлэлт: 17 хувь 

Охиныхоо төлөө үргэлж тэмцэх ээж солонгосын хамгийн алдартай шилдэг математикийн багшийн хичээлд элсүүлэхийн төлөө эцсээ хүртэл зүтгэж буй тухай өгүүлнэ. Эхний анги нь 4 хувийн үнэлгээтэй эхэлж байсан ч сүүлийн анги нь 17 хувьд хүрч алдартай болсон.  

Under The Queen’s Umbrella 

Үзүүлэлт: 16,9 хувь 

Угсаа залгаж хаан болох хүү болон үймээн дэгдээж бүтэлгүйтэж явдаг бусад ханхүү нарыг эрдэм мэдлэг боловсролтой болгож ордны бусад хаан ширээг авах гэсэн атгаг хүмүүсээс хаан ширээг хамгаалах хатан эх Хва Рёны тухай өгүүлнэ. Эхний анги нь 7,6 хувийн үнэлгээтэй эхэлсэн ч төгсгөлийн анги нь 16,9 хувьд хүрч чадсан билээ.   

Vincenzo 

Үзүүлэлт: 14,6 хувь 

Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг болох Song Joong Ki болон бусад чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэнээрээ онцлогтой. Нийт 16 ангиас бүрдэх ба кино 20 тэрбум вонын төсвөөр бүтжээ. Жүжигчдийн гайхалтай төгс жүжиглэлт, мафи дүр нь үзэгчдэд ихэд таалагдсан гэнэ.  

Our Blues 

Үзүүлэлт: 14,6 хувь 

Эл цувралын жүжигчдийн бүрэлдэхүүн гайхалтай. Lee Byung Hun, Han Ji Min, Cha Seung Won, Kim Hye Ja болон Kim Woo Bin эхнэр Shin Min Ah-ын хамт тоглосон нь онцлог. Нэгнээ хайрлахыг оройтон суралцаж буй насанд хүрэгчдийг өгүүлэх болно. Инээдмийн хошин яриа, марзан өгүүлбэр байхгүй ч цаанаа л нэг тийм  дөлгөөхөн тайван мэдрэмж төрүүлж, бодолд автуулна. 

Эх сурвалж: Kpopmap 

#нийтлэл