Интроверт хүмүүсийн хийдэг, экстраверт хүмүүсийн ойлгодоггүй 9 зүйл


YOLO.mn | YOLO.MN
2024-04-30

Интроверт болон экстраверт хүмүүсийн хооронд асар их ялгаа бий. Экстраверт хүмүүст интроверт хүмүүсийн үйлдлийг ойлгоход хэцүү байдаг.  Учир нь тэдний аливаад хандах хандлага, үзэл бодол өөр. Тухайлбал... 

1) Ганцаардлын хэрэгцээ 

Интроверт хүмүүс ихэвчлэн ганцаараа байхыг илүүд үздэг. Энэ нь нээлттэй, олны дунд байх дуртай экстраверт хүмүүсийн хувьд хачирхалтай санагдах нь мэдээж. Учир нь ганцаараа байх нь тэдэнд уйтгартай, тухгүй мэдрэмж төрүүлдэг. Экстраверт хүмүүс хэн нэгэн эсвэл бүлэг хүмүүсийн дунд байхдаа сая нэг өөрийгөө аз жаргалтай нэгнээр мэдэрдэг. Харин интроверт хүмүүсийн хувьд ганцаардал нь өөрийгөө цэнэглэх, үзэл бодлоо тунгаах, эргэцүүлэн бодох, зүгээр л өөртэйгөө хамт байх цаг юм.  

2) Ганцаарчилсан яриаг илүүд үздэг 

Бүлгийн ярилцлагаас илүү ганцаарчилсан яриаг тэд илүүд үздэг. Энэ нь экстраверт хүмүүсийг мөн л  гайхшруулдаг. Нүүр тулсан ярилцлагыг илүүд үздэг нь интроверт хүмүүст илүү гүнзгий холбоо тогтоож, хүмүүсийг илүү  ойлгох боломжийг олгодог аж. 

3) Чимээгүй байдалд татагдах 

Интроверт хүмүүст чимээгүй байх нь таатай байдаг. Харин энэ байдал нь яриасаг экстраверт хүмүүст эргэлзээ, болгоомжлолыг төрүүлдэг байна.  Гэвч чимээгүй, аядуу байх нь тийм ч муу зүйл биш шүү дээ. Судлаачид чимээгүй байх нь стресс тайлах, ой санамжийг сайжруулах, тархины өсөлтийг дэмжихэд тусалдаг гэж үздэг.  

4) Гүн сэтгэгчид 

Интроверт хүмүүс ихэвчлэн гүн сэтгэгчид байдаг бөгөөд заримдаа экстравертуудад буруугаар ойлгогддог. Тэд мэдээллийг боловсруулж, бодол санаа, туршлагаа эргэцүүлэн бодоход цаг заваа зориулах дуртай. Экстраверт хүмүүс өөрсдийн бодлоо илэрхийлэх эсвэл шийдвэр гаргахдаа хурдан байдаг бол интроверт хүмүүс аливаа зүйлийг эргэцүүлэн бодох хандлагатай байдаг. 

5) Ажиглагч зан чанар 

Интроверт хүмүүс ихэвчлэн их ажиглагч байдаг бөгөөд энэ зан чанарыг экстраверт хүмүүс заримдаа буруугаар ойлгодог. Экстраверт хүмүүс ихэвчлэн яриа өрнүүлж, хурдан шийдвэр гаргах дуртай байдаг бол интровертүүд ихэвчлэн ажиглалтын горимд байдаг. Тэд эргэн тойрондоо анхаарал хандуулж, нөхцөл байдлын нарийн ширийнийг ойлгохыг чухалчилдаг. Ажигч зан чанар нь тэдэнд бусдад алдаж болзошгүй зүйлсийг анзаарч мэдэхэд тусалдаг.  

6) Илүү гүнзгий холболтыг үнэлэх 

Интроверт хүмүүс тооноос илүү чанарт анхаардаг. Нийгмийн олон талт хүрээллээс илүү цомхон утга учиртай, үзэл санаа нийлдэг газраа чөлөөтэй байх дуртай. Харин олон хүнтэй уулзаж, хүрээллээ тэлж, ахиц дэвшлийг чухалчилдаг экстраверт хүмүүст энэ нь залхмаар яршигтай зүйл шиг санагддаг.  

7) Хэт их бодох 

Интроверт хүмүүс нөхцөл байдлын талаар хэт их боддог. Энэ нь санаа зовоход хүргэдэг сөрөг талтай.  Тэд тухайн нөхцөлд ярих зүйлдээ ач холбогдол өгч, бодсоноос өөр зүйл хэлбэл сэтгэлээр унах талтай. Дотоод эмзэг сэтгэл, хэт тунгаах үзэл нь өөрөө өөрийгөө шархлуулахад хүргэдэг.   

8) Ондоо сонирхол 

Чөлөөт цагаа зугаа цэнгэл, хөгжил хөөртэй зүйлд зориулах нөгөө талаас найзуудтайгаа, нийгмийн хүрээллийн дунд өнгөрүүлэхийг эрмэлздэгээрээ интроверт, экстраверт хүмүүс  сэтгэл ханамжтай байдлаар тайвширч, анхаарлаа төвлөрүүлж, бодол санаа, сонирхолдоо оролцох боломжийг олгодог. Эдгээр хоёр төрлийн хүмүүсийн дунд сонирхлын зөрчил гарах нь түгээмэл. Гэвч хэн хэнийх нь сонирхол өөрсдөд нь аз жаргалыг мэдрүүлдэг.  

 9) Хувийн орон зай хэрэгтэй 

Интроверт хүмүүсийн тухай ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол хувийн орон зайн хэрэгцээ юм. Энэ нь нийгмээс гадуурхах эсвэл хүмүүст дургүй байх тухай биш. Угтаа сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийг хадгалах явдал юм.   

Эх сурвалж: Hackspirit

#нийтлэл