Хэн нэгэн чамтай нөхөрлөхийг хүсэж буйг илтгэх 5 шинж


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-04-13

Нөхөрлөлд тодорхой хугацаатай юу?  Зарим хүмүүсийн хувьд нөхөрлөл хурдан эхэлж, хурдан дуусдаг бол нөгөө нь олон жил ч үргэлжилж болдог. Тэгвэл уншигч та бүхэнд зориулан хэн нэгэн чамтай нөхөрлөхийг хүсэж буйг илтгэх 5 шинжийг хүргэж байна. 

Чиний талаар асуулт асуух 

Бид шинэхэн танилаа тодорхой хэмжээнд таньж мэдэхийн тулд яриа өрнүүлдэг. Хэрэв хэн нэгэн чамтай нөхөрлөхийг хүсвэл жижиг яриа нь том яриа болж, эсвэл амьдрал, сонирхлын чинь талаар асууж эхэлдэг.  

Холбоо барих ямар нэгэн үйлдэл хийх 

Их хотын завгүй амьдралд хэн нэгэнтэй дотносож, холбоо тогтоох амаргүй. Фейсбүүк, инстаграм хаяг, утасны дугаарыг чинь асууж байвал чамтай эргээд холбоо барихыг хүсэж байна гэсэн үг. 

ЖИЧ: Чамд таагүй сэтгэгдэл төрүүлж, хүсээгүй үед ч хүчилж хувийн хаягийг чинь асууж байвал түүнд мэдээллээ бүү задруулаарай. 

Ямар нэгэн зүйл хамтдаа хийхийг уриалах  

Хэрэв чамайг ямар нэг арга хэмжээ эсвэл үйл ажиллагаанд оролцох, хамтдаа кофе уухыг уриалбал хамт цагийг өнгөрөөх хүсэлтэй байгаа гэсэн үг. 

Чамд сэтгэл гаргах 

Гэнэтхэн хаалга тогшоод ирсэн хүн амьдралын чинь хамгийн сайн найз болохыг үгүйсгэхгүй. Хэрэв шинэхэн танил чинь чамд өөрийн цаг, сэтгэлээ зориулж байвал түүнд ч мөн адил өөрийн нөөц боломжоо зориулаарай. 

Бусдад танилцуулах 

"Найз" гэдэг үгийг сүүлийн үед танихгүй хүмүүс ч сошиал орчинд бие биеэ дуудах болсон. Гэхдээ хэн нэгэн чамайг бусдад ингэж танилцуулбал ирээдүйд хэзээ нэгэн цагт илүү сайн найзууд болохыг хүсэж байна гэсэн үг. 

Эх сурвалж: liveabout.com 

#нийтлэл