“Үхэл гэдэг амьдралын эсрэгцэл биш, харин амьдралын нэг хэсэг”
- Мураками Харүки, "Blind Willow, Sleeping Woman" (2006)
“1Q84”, “Norwegian Wood”, “Kafka on the Shore” зэрэг гайхалтай зохиолуудаараа олон сая уншигчдын сэтгэлд хоногшсон зохиолч Мураками Харүки ирэх сарын 18-ны өдөр богино өгүүллэгийн түүвэр бичвэрээ нийтлэхээр болжээ.
Энэхүү баярт мэдээг энэ сарын эхээр "Bungeishunju" хэвлэлийн газраас мэдээлсэн ба Мураками зохиолчийг 2017 онд “Killing Commendatore” номоо гаргаснаас нь хойш дараагийн уран бүтээлийг нь хүлээн суусан уншигчдынх нь хувьд маш том бэлэн болоод байгаа юм. Тус бүтээл “Ичининшо Тансү” гэх нэртэй байх ба 2014 онд нийтлэгдсэн “Эмсгүй эрс” нэрт түүврийн үргэлжлэл болох аж.
"Хэрэв чи л намайг мартахгүй бол хүн бүхэн намайг мартсан ч хамаагүй...", "Аниргүй ч бас үнэн хэрэгтээ сонсогддог зүйл аж...", "Дурсамж дотрыг чинь дулаацуулдаг хэдий ч бас урж тасдах хүчтэй..." зэрэг түүний гайхамшгаар дүүрэн үгсээс дурдаад байвал дуусахгүй биз ээ. Тиймдээ ч долдугаар сард хэвлэгдэх шинэхэн бүтээл нь бидний зүрхэнд хүрч чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: Asashi Shimbun
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх