Зурхайн ордуудад ямар брэнд илүү тохирох вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-04-03

Хувийн шинж чанарт тань тулгуурлаж зурхайн ордуудыг алдартай брэндүүдээр төлөөлүүлье. 

1. Хонины орд: Gucce 

Gucci брэнд нь сэтгэл хөдөлгөм, зоримог загвараараа алдартай.Тэр ч утгаар бусад хүмүүс юу гэж бодож байгаагаас үл хамааран өөрийгөө илэрхийлэх зоригтой Хонины ордныхонтой адилтгаж болох юм. Хурц өнгө, тансаг гоёл чимэглэлд дуртай Хонины ордныхон Gucci-ийн гайхалтай дүр төрхийг ямар ч саадгүйгээр амархан гаргаж чаддаг. 

2. Үхрийн орд: Channel 

Шанелийн бүтээгдэхүүнүүд олон жилийн турш өвлөгдөх үнэ цэн, бат бөх чанарыг хадгалж байдгаараа Үхрийн ордныхонд тохирох юм. Тэд тансаг байдлыг биширч, үнэлдэг төрөлхийн чадвартай учир Chanel-ийн алдартай, тансаг дүр төрхийг төгс илэрхийлнэ.

3. Ихрийн орд: Burberry 

Уян хатан, эрч хүчтэй Ихрийн ордныхон хоёрдмол шинж чанартай байдаг. Энэ нь тийм ч муу зүйл биш юм. Burberry брэнд сонгодог хэв маягийг орчин үеийн хэв шинжтэй сүлж чаддагаараа Ихрийн ордныхдод илүүтэй тохирно.  

4. Мэлхий: Louis Vuitton 

Төрөлхийн гэр бүлсэг, зүрх сэтгэлээ хайраар дүүргэж, тав тухтай байдлыг эрхэмлэдэг мэлхийн ордныхонд Louis Vuitton-ийн загварууд тохирно.  

5.Арслан: Versace 

Зоримог, дур булаам Versace  брэндийн загварууд Арслангийн ордны эрч хүчтэй зан чанарыг төгс илэрхийлнэ. Өөртөө итгэлтэй, дур булаам байдлыг илтгэсэн тод хэвлэмэл зураг, анхаарал татахуйц нарийн жижиг зүйлсийг шигтгэсэн байдаг нь Арслангийн ордныхны дотоод ертөнцийн илэрхийлэл болно. 

6. Охины орд: Hermes 

Hermes брэндийн өө сэвгүй гар урлал, мөнхийн дэгжин байдал нь Охины ордныхны зан чанартай төгс нийцнэ. Тэд амьдралын өчүүхэн зүйлийг үнэлдэг, тийм ч учраас тансаг гар урлалд маш их татагддаг. Хичээнгүй, боловсорч буй жимс мэт илэрхийлэмжтэй Охины ордныхон яг л Гермесийн алдарт Биркин цүнхтэй адил. 

7. Жинлүүрийн орд: Dior 

Гоёмсог байдал, эв найрамдлын амт нь Жинлүүрийн ордныхны тулгын чулуу юм. Энэ байдал нь  Dior-н сэтгэл татам  загваруудтай төгс тохирно. Тэдний хувьд гар урлал, нарийн нандин шигтгэмэл онцгой чухал. Тийм учраас Dior-н бүтээгдэхүүнүүд  Жинлүүрийн ордныхныг илүү сэтгэл татам, дэгжин болгодог. 

8. Хилэнц: Saint Laurent 

Нууцлаг байдал нь Хилэнцийн ордныхныг тодорхойлдог. Saint Laurent-ийн гайхалтай загваруудад ч мөн үүнтэй ижил. Тэд бусдаас ялгарах байгалийн араншинтай. Гоёмсог дүрс, тод гоёл чимэглэлүүд нь Хилэнцийн ордныхон хаана ч явсан хүмүүсийн анхаарлыг татаж, мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэгтэй яв цав нийцнэ. 

9. Нумын орд: Prada 

Нумын ордныхны зоримог зан Прадагийн ер бусын хэв маягтай ижил. Тэд  шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүллээр дүүрэн тул ер бусын өнгөний хослол,  чөлөөт хүсэл зоригийг нь илтгэх нарийн ширийн зүйлсэд татагддаг.  

10. Матар:Bottega Veneta 

Тансаг, дэгжин байдлыг эрхэмлэдэг Матрын ордныхонд Bottega Veneta-н загварууд төгс нийцнэ. Тоо хэмжээнээс илүү чанар бол матрын ордныхны үнэт зүйл. Минималист загвар, тансаг материал, төгс гар урлал нь зөвхөн тэдэнд л тохирох сонгодог бүтээл.   

11. Хумх: Comme des Garçons 

Авангард, шинэлэг сэтгэлгээтэй хумхын ордныхныг Comme des Garçons брэндийн загварууд төгс илэрхийлнэ. Comme des Garçons загвар нь уламжлалт бус онцгой өвөрмөц авангард загваруудаараа алдартай.  

12. Загас: Valentino 

Загасны ордныхон том мөрөөдөж чаддаг. Тэдний төсөөлөх чадвар ер бусын агаад үүгээрээ  Valentino брэндийн давтагдашгүй байдалтай дөхөж очно.   

#нийтлэл