Энэ хавар ТРЭНД болох 11 загвар


YOLO.mn | YOLO.MN
2024-03-21

Vogue сэтгүүлээс энэ хаврын загварын чиг хандлагыг тодорхойлох 11 загварыг танилцууллаа.  

Цагаан даашинз  

Энэ хавар нимгэн цагаан даашинз трэнд болох аж. Элдэв чимэглэлгүй цулгүй цагаан даашинзаар шүүгээгээ чимээрэй. 

Савхин хүрэм 

Мэдээж хаврын улирлыг урт цув, савхин хүрэмгүйгээр төсөөлшгүй. Тэр ч утгаар энэ хавар өвдөг давсан урттай, хүзүүг бүхэлд нь далдлах нөмрөг мэт хамба хилэн, савхин хүрэм загварыг чиг хандлагыг тодорхойлж байна.  

Минималист шинэ өнгө  

Өнгөний цэвэр хослол энэ хавар эрчээ авах нь илэрхий боллоо.  Завсрын өнгөний уусгалт, минималист хэв маягтай хүмүүст илүү таалагдах нь лав. 

Мөсөн цэнхэр өнгө 

Төгс лүүк бүрдүүлэхийг хүсвэл мөсөн өнгө бүхий хувцсыг сонгох нь.  Vogue сэтгүүлээс энэ хаврын өнгөний чиг хандлагыг мөсөн хөх өнгө гэж тодорхойлжээ.  

Урт савхин юбка 

Гялалзсан өнгийн банзлыг энэ хавар тодотгожээ. Энгийн хэр нь цаанаа донжтой лүүк бүрдүүлэхийн тулд дээгүүр нь сул футволк, босоо захтай цамц өмсөхийг санал болгоё.  

Air-Con” материалтай хувцас 

Энэ хавар болон зуныг сул сүлжмэл бүхий хувцсаар төсөөлж болохгүй нь.  

Хөөсөн чихэр мэт хээнцэр загвар 

Хаврын сүүл, зуны гурван сарыг бүхэлд нь хөнгөн дэгжин хөөсөн чихэр мэт даашинзаар давах нь.  

Спортлог поло цамц 

Биед эвтэйхэн сул загварын хувцас өмсөх дуртай охидод поло цамц моод болж буйг дуулгахдаа баяртай байна.  

Шортон юбка 

Бүстэй богино юбка дулааны улиралд трэнд болно.  

Цэцгэн хээтэй даашинз 

Энэ хаврын загварт тод өнгийн, том цэцэгтэй урт даашинз хүч нэмэн орж ирлээ охид оо. 

Сиси юбка 

Их дулаан улиралд сэрүүн мэдрэмж өгөх  сиси юбка охидын шүүгээнд нэмэгдэх нь. Vogue сэтгүүлийн 2024 оны онцлох загварт өвдөг давсан урттай өнгө өнгийн сиси юбка багтаж байна.  

Эх сурвалж: Vogue

#нийтлэл