Мэргэжилтнүүдийн зөвлөсөн ой тогтоолтыг хөгжүүлэх 12 зөвлөмж


YOLO.mn | YOLO.MN
2024-02-29

19-р зууны сүүлчээр сэтгэл зүйч Виллиам Жэмс тархиныхаа эд эсүүдэд зарим нэг өдөөгч тавих аргаар судалгааг нарийвчлан явуулж, баримтыг бичиж хадгалдагтай адил ой тогтоомжийг сайжруулах боломжтой гэх дүгнэлтэд хүрчээ.  Ингээд мэргэжилтнүүдийн талаас дэвшүүлж буй ой тогтоолтыг хөгжүүлэх ерөнхий гол зөвлөмжүүдийг хүргэе. 

1. Хоосон бүү цээжилenlightened 

Толгой өндийлгүй нэг дор 10 цагийн турш цээжилж сууснаас, өдөрт нэг юм уу хоёр удаа удаан сууж сурах зүйлээ тогтоох нь хавь илүү. Хамгийн гол нь нүдлэн тогтооход зарцуулж буй хугацаа чухал. 

2. Анхаарлаа төвлөрүүлэхenlightened

Өөрт нь сонирхолтой зүйлд л хүмүүс анхаардаг. Хэрэв ямар нэг юм тогтоож, унших хэрэгтэй болбол саад учруулах зүйлгүй намдуу өрөөнд байхыг хичээ 

3. Идэвхтэй уншигч байгтунenlightened

Хэрэв та бичмэл материал судлах ёстой бол өгүүлбэр бүрийг шүүмжлэлтэй хандан уншиж, нийцэмгүй зүйлийг олж, өмнөхтэй нь харьцуулан шалгаж байх хэрэгтэй. 

4. Сэрүүлэг тавихenlightened

Хурал зөвлөгөөн, сургалт хичээлийн цагаа мартчихдаг бол сэрүүлэг тавьж хэвшээрэй. 

5. Өдрийн дэглэм мөрдөж тэмдэглэл гаргахenlightened 

Хэрэв та болзсон цагаа, хийх зүйлсээ мартдаг гэмтэй бол хуанли эсвэл өдрийн тэмдэглэл дээр бичиж, нямбай хандаарай. Тэмдэглэлээ нэг газар тавьж, тогтмол шалгах хэрэгтэй.  

6. Жагсаалт гаргахenlightened 

Авах юм, хийх зүйлсийнхээ жагсаалтыг нэгтгэн ханан дээрээ өлгөх хэрэгтэй. Дээр нь шаардлагатай зүйлээ нэмж тэмдэглэх нь тогтмол зуршлыг суулгадаг. 

7. Тэмдэглэл бичихenlightened

Сануулах зурвас бичгийг өөртөө зориулан бичиж нүдэнд ил газар тавь. 

8. Таван мэдрэхүйг ашиглаenlightened

Үнэхээр ямар нэгэн зүйлийг тогтоохыг хүсэж буй бол үнэрлэх, харах, сонсох, хүртэх, амтлах зэрэг аль болох олон мэдрэхүйгээр танин мэд. Ингэвэл өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, эргэлзээ багасна. 

9. Тайван, амгалан байхenlightened

Сэтгэл түгшүүртэй,үймэрсэн байвал мэдээллийг санаж тогтооход хүндрэлтэй болдог. Амьсгалаа хэдэн удаа гүн авч, булчин шөрмөсөө аажим суллаарай 

10. Ухамсартай сонголт хийхenlightened

Өөрт чухал зүйлээ санахад сэтгэл зүтгэлээ зориул. 

11. Хэт их бүү найдenlightened

Хэрэв ямар нэг зүйл мартсандаа сэтгэл тавгүй болбол гагцхүү тэгэх л учиртай байж дээ гэж бодоорой. 

12. Хэрэв мартамхай байдал таныг зовоодог бол мартсан зүйлсээ мөр мөрөөр тэмдэглэл дээр бичenlightened

Энэ нь ямар үед мартах хандлагатай байдаг, мартах үе нь дахин давтагдаж байна уу, давтамж хэр ойрхон байгааг харж болно.  

 

#нийтлэл