Амьдралд ӨНГӨ нэмэх Эерэг хандлагууд


YOLO.mn | YOLO.MN
2024-02-05

Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг хүмүүс юмсын сайн талыг олж харан, өөдрөг сэтгэлээр аливаад ханддаг. Дааж давагдашгүй хүнд хүчир зүйл тулгарсан мэт үргэлж шүүмжлэгчийн байр суурьтай байх нь урдах замыг улам бүдгэрүүлдэг мэт. Тиймээс таны амьдралд өнгө нэмэх жижиг мэт боловч үр жимс нь дэндүү амттай эерэг  хандлагыг хуваалцъя. Өөртөө шингээгээд аваарай.  

enlightenedХүчир ажлыг хөгжилтэй гүйцэтгэх 

Аливаа уйтгартай ажлыг хүндрүүлж бус хөнгөнөөр хүлээн авах нь ажлын гүйцэтгэлийг түргэсгэдэг. Яаж хийнэ дээ гэж санаа зовж суухын оронд хэрхэн өөрт хөгжилтэй байдлаар гүйцэтгэх вэ гэдэг анхаараад үзээрэй. Үзэх дуртай кино, тоглох дуртай тоглоомын дүрдээ хувирч болох юм.  

angelӨөрийн ахиц дэвшлийг үнэлэх 

Ажлаа сайтар төлөвлөж, өдөр тутам хийх зүйлсээ цаг тухай бүрд нь чанартай гүйцэтгэхийг чухалчлаарай. Энэ нь сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Төлөвлөгөөгөө мөрдөж буй өөртөө хааяа ч болов дулаахан үг хэлж, талархан ахиц дэвшлээ урамшуулаарай. Ингэснээр сурах процесс илүү идэвхэждэг. 

enlightenedБусдын нэг сайн чанарыг олж харах 

Бусдын ялгаатай үйлдэл, араншинг төвөгшөөх нь амьдралыг илүү хурцадмал, гунигтай болгодог. Тиймээс шүүмжлэхийг урьтал болгохоос илүү ойлгох, хүлээх зөвшөөрхыг чухалчлаарай. Мөн хэн нэгэнд уурссан үедээ больчимгүй үйлдэл хийхээс зайлсхийж тэр хүний танд үлдээсэн гэгээлэг дурсамжийг эсвэл авууштай зан чанарыг нь бодохыг хичээж болох юм. Эс бөгөөс чимээгүй орчинд дуртай дуугаа сонсоод хэсэг хором тайвшрах боломжийг өөртөө олгоорой. 

angelЭерэг байр суурийг баримтлах 

Аливааг хүнд, хялбар, том, жижиг гэж ялгалгүй ижил сэтгэлээр хандах нь өөрт  тайвшралыг хэзээд мэдрүүлдэг. Мөн нар жаргах үеийн улбар туяа, өглөөний сэнгэнэсэн агаар, хэн нэгний дулаахан инээмсэглэл, хайртай хүнийхээ халуун дулаан зурвасыг дотночлон хүлээн аваарай.  

Эх сурвалж: Alexmathers

 

#нийтлэл