Хосын харилцаандаа сэтгэл хангалуун бус үеийн зовуурь нь хүний бие махбодод сөрөг шинж тэмдгээр илэрдэг. Тухайлбал ходоод өвдөх, арьс загатнах гэх мэт. Хүний оюун ухаан угаас харилцааны үе шат бүрийн нарийн төвөгтэй өөрчлөлтийг мэдэрч тодорхой сэжүүрийг өөртөө өгч, үйлдэл хийлгэдэг. Тэгвэл ирээдүйгүй, эрүүл бус харилцааны үед хүн дараах 3 үйлдлийг ихэвчлэн гаргадаг байна.
Хамт байхаас цааргалах
Эерэг харилцаатай хосууд уулзах мөчөө тэсэн ядан хүлээж, ихэвчлэн хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлдэг. Харин уулзаж ярилцахаас цааргалан, хамт байхдаа айдас мэдэрч эс бөгөөс ямар ч хариу үйлдэл үзүүлмээргүй санагдах нь тухайн харилцаа цаашид дуусгавар болохыг илтгэдэг байна.
Хариу бичихээс төвөгшөөх
Биечлэн уулзахад тухгүй байдгийн адил утасны цаанаас харилцах хүртэл танд төвөгтэй санагддаг юм биш биз. Хэрэв энгийн яриа өрнүүлж харилцах нөгөө хүнээс ирэх халамжилсан чат, мессеж бүр тавгүй мэдрэмж төрүүлж хариу бичмээргүй санагдуулдаг бол мөн л энэ харилцаа аажимдаа дуусгавар болохыг илтгэнэ.
Ирээдүйгээ үл төсөөлөх
Хүн аливаа харилцаанд сэтгэл хангалуун байх үедээ ирээдүйгээ эергээр төсөөлж түүндээ жаргалтай нэгэн болж хувирдаг. Харин хамт ирээдүйг бүтээлцэх нь бүү хэл урагш ахих алхам бүр ярвигтай санагдаж таагүй мэдрэмж төрүүлдэг, тухайн хүнтэй өөрийгөө хамт байхаар төсөөлж чадахгүй байгаа бол хосын эл харилцаа цаашид үргэлжилнэ гэдэг юу л бол...
Эх сурвалж:Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх