Дусал мэдлэг: Дэлхийд аюул дагуулсан байгалийн 6 гамшиг


Mongol Student | YOLO.MN
2024-01-05

Эдгээр зургаан байгалийн гамшиг дэлхийн хотуудыг сүйтгэж, сая сая хүний амыг дэнчинд тавьсан юм.  

Хөх мөрний үер (1931 он) 

Хятадын төв болон зүүн хэсэгт орших Хөх мөрөнд болсон 1931 оны үер нь  хэдэн арван мянган хавтгай дөрвөлжин миль талбайг хамарч, будааны талбайнууд болон Нанжин, Ухань зэрэг хотуудыг үерт автуулсан аж. Үерт 50 сая гаруй хүн өртөж, 3.7 сая орчим хүний амь эрсэджээ.   

Гаитигийн газар хөдлөлт (2010 он) 

2010 оны нэгдүгээр сарын 12-нд Гаитид 7.0 баллын хүчтэй  газар хөдлөлт болсон. Мөн тус сарын 20-нд дахин 5.9 баллын хүчтэй газар хөдөлжээ. Энэ газар хөдлөлтийн улмаас  200,000-300,000 орчим хүн нас барсан гэх тооцоо бий. Мөн хэдэн зуун мянган хүн дүрвэсэн. 

1975 оны далангийн сүйрэл  

1975 оны наймдугаар сард Хятадын баруун Хэнан мужид далайн хар салхины улмаас сүйрлийн далан эвдэрсэн. Үерийн улмаас 150,000 гаруй хүн амиа алдсан нь түүхэн дэх хамгийн их хар салхины гамшиг болсон юм. 

Банкяогийн далангийн сүйрэл (1975) 

Банкяо далан нь 1950-иад оны эхээр Шар мөрнийг үерээс урьдчилан хамгаалах зорилгоор Ру гол дээр баригдсан.м118 метр өндөр, 492 сая шоо метр усыг хадгалах багтаамж бүхий 1000 жилийн" үерийг ч тэсвэрлэх чадалтай хэмээж байв. Гэвч наймдугаар сард болсон "Нина" хар салхины улмаас хур тунадас 1000 мм-ийг давж, гурван өдөр дараалан хүчтэй аадар цутгаж Банкяо далан сүйджээ.  

Токио-Ёкохамагийн газар хөдлөлт (1923) 

1923 оны есдүгээр сарын 1-ний үд дунд Токио-Ёкохама хотод 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 140,000 давсан гэж тооцоолжээ. Эдгээр амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь дараах түймрийн улмаас эндсэн аж. Газар хөдлөлтийн улмаас Атами хотод 12 метр өндөрт цунами үүсчээ.  

Кашмирийн газар хөдлөлт (2005) 

2005 оны аравдугаар сард Пакистаны баруун хойд хилийн муж, Энэтхэг, Афганистаны зэргэлдээх хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.  Кашмирт наад зах нь 79,000 хүн амиа алдаж, 32,000 гаруй барилга нурсан байна. 

Их Галвестоны шуурга (1900) 

1900 оны есдүгээр сарын 8-нд Техас мужийн Галвестон хотод болсон газар хөдлөлт нь   АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигтай байгалийн гамшиг болж үлдсэн.  Газар хөдлөлтийн улмаас 8000 гаруй хүн амь үрэгдэж, 10000 хүн орон гэргүй болжээ. Хар салхи Техасын хамгийн томоохон хот болох Галвестоныг сүйрүүлсэн.  

#нийтлэл