Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тулгардаг томоохон асуудлуудын нэг бол яалт ч үгүй орчин. Тэр дундаа хүртээмжтэй орчин. Бидний эргэн тойронд ажиглагддаг олон жишээнүүдээс 3-ыг нь онцолж авч үзье.
1.Автобусанд суурилуулсан зориулалтын налуу зам
Монгол улсад одоогоор 960 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл байнгын үйлчилгээнд ашиглагдаж байгаагаас 10 нь л тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу зам суурилуулсан байдаг.
2. Автобусны буудал уншигч автомат хоолой
Автобусны буудал уншигч хоолой нь нийтийн тээврээр зорчигчдод ихээхэн хэрэгтэй хөгжүүлэлт болсон билээ. Үүнээс гадна автомат хоолой нь харааны бэрхшээлтэй иргэд автобусны буудлаа нэрээр нь ялган танихад тусалдаг. Гэвч энэхүү хөгжүүлэлт нь анх 2007 онд хийгдэх төлөвлөгөөтэй (МУ хуулинд албан ёсоор тусгагдсан) байсан ч хэрэгжилт нь удааширсаар нийгмийн активистуудын санаачилга шаардлагаар 8 жилийн дараа буюу 2015 онд л ажил хэрэг болсон.
3. Барилгын үүдэнд байрлах налуу зам
Та гадуур явж байхдаа анзаараад үзээрэй. Барилгуудын гадаах налуу замууд өмнө үеэ бодвол арай олон болсон ч тэдгээр дунд стандарт хангасан замууд тун цөөхөн. Стандарт гэдэг нь урт, өргөн, өндрийн харьцаа. Налуу зам нь 1 метр урт үргэлжлэх тутамд 12см-аар өндөрсөх жишигтэй байдаг бөгөөд өргөн нь 0.95м-ээс илүү байх ёстой. Энэ жишгийг мэдсэний дараа 1 метр уртад 0.5 метр өндөр оноогдсон налуу замууд тод гэгч анзаарагддаг.
Нэмээд дурдахад МУ-ын 2019 оны ДЭД БҮТЦИЙН СТАНДАРТЫН ГАРЫН АВЛАГА-ын ЯВГАН ХҮН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗАМЫГ ТӨЛӨВЛӨХ ЗААВАР-д доорх зохион байгуулалтыг зааж өгсөн байдаг.
Хүртээмжтэй орчны асуудал нь зөвхөн олон нийтийн газар ярьдаг асуудал биш. Энэ нь ажлын байрнуудын хувьд томоохон сэдэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн “ажлын байрны ээлтэй тохируулга, тохижуулалт”-ыг хийж өгөх хэрэгтэй. Ийм төрлийн ээлтэй орчин бүрдээгүй тохиолдолд хөдөлмөрийн бүтээмжид гарсан асуудлыг шууд “хөдөлмөрийн чадамж”-тай хүчээр хамаатуулах тохиолдол их.
“УЛС ТӨРИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ 2023" хөтөлбөрийн зочин илтгэгч, улс төр судлаач, “Хөгжлийн Бэрхшээл ба Тэгш Байдал” сургалтын багш Б. Болороо илтгэгчийн воркшопын үеэр тэмдэглэж авсан чухал зүйлсийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг ялгаварлан гадуурхалт.
2017 оны 8-р сард Тээврийн Цагдаагийн Алба нэгэн анхааруулгын постыг олон нийтийн сүлжээнд нийтэлснийг доор зургаар хавсаргав. Тайлбарын агуулга нь бага насны хүүхдүүдийг зам тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлэх тухай ч энэ агуулгыг илэрхийлэхийн тулд ашигласан жишээнд хүний эрхийн мэдрэмж дутсан мэт.
Энэ мэт байдлаар хүн өөрөө ч мэдэлгүйгээр “ялгаварлан гадуурхагч” болж байх магадлалтай. Олон нийтийн газар гайхаж ширтэх, тухайн хүнийг өөрийн ажлаа хийсний төлөө магтах, үндэслэлгүй сайшаах, тухайн хүний санал бодлыг өөрөөс нь биш өөр хүнээс дамжуулж асуух, хийж чадах зүйлд нь асууж тодруулалгүйгээр байнга туслах зэрэг нь тэгтлээ анзаарагддаггүй ч ялгаварлан гадуурхалтад бүрэн хамаардаг.
Илтгэгчийн дурдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй ерөнхий саад тотгорууд нь:
Дээрх саадуудыг саад биш болгох боломж байгаа бөгөөд энэ боломж нь асуудлыг юу гэж харж байна гэдгээс шалтгаалаад бодит болох эсэх нь шийдэгдэнэ.
Яг л өнгөт арьстай хүмүүс арьсаа солиулж байж биш, өнгөт арьстай хүмүүсийг хүлээж авах нийгмийн хандлага өөрчлөгдсөнөөр хүлээн зөвшөөрөгдөн шиг.
Хөгжлийн бэрхшээл нь бүр угтаа бол бие эрхтний бэрхшээл. Харин энэ бие эрхтний бэрхшээл нь хүрээлэн буй орчны саад, нийгмийн буруу хандлагаас үүдэж “ХӨГЖЛИЙН” бэрхшээл болдог.
Энэ хүртэл уншсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх