Дэлхий дахинаа өөрийн номуудаа 375 сая ширхэг зарж, хамгийн анхны нэг сая цахим ном зарсан зохиолчоор нэрлэгддэг Жэймс Паттерсоны ээлжит зохиолыг мессенжерээр уншиж болно. “The Chef” нэртэй тус зохиол нь аравдугаар сарын 30-нд буюу өчигдөр мессенжерт байршсан бол хэвэлмэлээр дараа оны хоёрдугаар сард уншигчдын гарт очих ажээ.
Тус зохиол нь явуулын түргэн хоолны тогооч болон мөрдөгч гэсэн хоёр гол дүртэй ба аллага, гэмт хэргийн төрлийнх байх аж. Мөрдөгч тогоочийг хүн амины гэмт хэрэгт сэжиглэн мөрдөх бөгөөд тогооч өөрийн гэм буруугүйгээ батлах гэж яваад удахгүй хотод заналхийлэх хорлон сүйтгэх ажиллагааны талаар олж мэднэ. Ийнхүү тэрээр төрөлх хотоо аврахаар хичээх ба зохиол цааш үргэлжилнэ.
Уншигчид мессенжерээс “The Chef” гэж хайгаад тус зохиолыг интерактив хэлбэрээр унших боломжтой. Интерактив гэдэг нь уншигч зохиолын дүр, дүрс бичлэг, дуу зэргийг сонсох, үзэх зэргээр харьцах боломжтой гэсэн үг. Түүнчлэн тэд зохиолын гол дүрд зориулан Инстаграм хаягийг нээсэн байна.
Шинэ зохиолынхоо тухайд Жэймс Паттерсон “Уншигчидтайгаа шинэ замаар холбогдох нь миний хувьд тун чухал. Мессенжер дээрх The Chef зохиол шинэ үеийн уншигчдад илүү хүртээмжтэй болсноос гадна өмнө нь хаана ч байгаагүй мэдрэмжийг төрүүлэх болно” гэжээ.
Цахим, аудио ном сүүлийн жилүүдэд нийтлэг болохын зэрэгцээ зохиолчид уншигчдад хүрэх шинэ арга замыг эрэлхийлсээр байгаа юм. Жишээлбэл өнгөрсөн долоо хоногт Снапчат үүнтэй адил зүйлийг бэлдэж байгаагаа зарласан билээ.
Эх сурвалж: verge.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх