Бидний эрүүл мэндэд стресс хэрхэн нөлөөлдөг вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-11-16

Хүмүүс ажил, хичээлийн завгүй хэв маяг, өөртөө гаргах цаг хугацаа хомс байдгаас шалтгаалан цочромтгой, түгшүүртэй болж сэтгэлээр унадаг. Өдөр тутмын асуудлаас үүдэлтэй стрессийг хөнгөн хэлбэрийн стресст тооцдог бол зовуурьтай мэдрэмж олон удаа тогтмол мэдрэгдэх нь хүний зүрхний үйл ажиллагаа болоод эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 

Калифорнийн их сургуулийн стресс судлаач, анагаах ухааны доктор Бет Коэн "Олон бүлгийн хүмүүсийг хамруулсан судалгаагаар сэтгэл зүйн дарамт нь зүрх судасны өвчнөөр өвчлөн, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг" гэв .
Судалгааны үр дүнгээс иш татвал тогтмол ачаалалтай эсвэл олон цагаар ажилладаг хүмүүс ажил хийдэггүй бага татвар төлдөг хүнтэй харьцуулахад зүрхний өвчин, цус харвалтаар өвчлөх магадлал 40% -иар илүү байдаг аж.

Тиймээс дэлхийн судлаачдын гол зорилго стрессээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд тэр дундаа зүрхний өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг үр дагавар руу чиглэж буй. 

Стрессийг тодорхойлох нь

Стрессийг цочмог ба архаг гэж  хоёр хуваадаг. Цочмог стресс эрчимтэй өдөөгддөг бөгөөд хүн өөрийн нөөц боломжоор хялбар даван туулах боломжтой аж. Харин архаг стресс нь  эрүүл мэндэд шууд аюул учруулахгүй ч удаан хугацаанд хуримтлагдсанаар сөрөг нөлөөллийг бий болгодог.  Ачаалал ихтэй, ядарсан мэдрэмжийг байнга авах нь стресст үзүүлэх бие махбодын хариу урвалыг алдагдуулдаг аж. 

Стресс-зүрхний холболт

Хүний бие стрессийг урьтан мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг.  Тухайлбал зүрхний цохилт нэмэгдэж, амьсгал хурдсан, булчингууд чангарах гэх мэт. Энэ нь стресстэй холбоотой гормонууд тархи, бие махбодод эргэлдэж, мэдрэлийн системийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, аливаа аюул заналхийллийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд бүх организмыг бэлддэг гэсэн үг. Стресс нь биеийн бүх эрхтэн, тогтолцооны үйл ажиллагаанд, тэр дундаа дархлааны системд хүртэл нөлөөлдөг. Цаашлаадхүний зан төлөвт нөлөөлж хорт зуршлыг өдөөн, нойргүйдлийг бий болгодог. 

Эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?

Стрессээс ангижрахын тулд сэтгэл заслын эмчилгээнд явах, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Бидний бие стрессийг зохицуулах чадвартай  бөгөөд стрессийн даван туулж, эдгэрдэг. Эцсийн бүлэгт стрессгүй бухимдалгүй амьдрал үгүй тул өөрийнхөө сэтгэл зүйг ойлгон удирдаж, дотоод эдгэрлээ гартаа аваарай. 

Эх сурвалж: Times

 

 

#мэдээ