Forbes сэтгүүлээс 2023 оны сагсан бөмбөгийн хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг гаргажээ.
Либрон Жэймс - $117.6 сая доллар
NBA-ийн түүхэнд Жэймс шиг 432 сая доллар олсон мэргэжлийн тамирчин байхгүйг Spotrac мэдээлэв. Тэрээр ТВ болон SpringHill компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм.
Стефен Карри -$101.9 сая доллар
Карри кино контентын салбарт хүч үзэж буй бөгөөд долоодугаар сард Apple TV+ сувгаар өөрийн баримтат киног цацсан. Мөн тэрээр талийгаач реппер Mac Dre-ийн тухай баримтат кино хийх гэж буй аж. Тэрээр мөн энэ жил Gentleman's Cut нэртэй бурбон гаргасан. Цаашлаад VR платформ Golf+ болон Tiger Woods, Rory McIlroy нарын TMRW Sports компанид хувьцаа эзэмшдэг. Карри гуравдугаар сард Under Armour-тай шинэ гэрээ байгуулсан.
Кевин Дюрант -$91.4 сая доллар
Дюрантын Boardroom медиа компани есдүгээр сард Boardroom Advisory нэртэй шинэ салбараа нээн ажиллуулж, тамирчид болон томоохон брэндүүдтэй хамтран ажиллах болсон аж. Тэрээр Major League Pickleball баг Goldenset Collective гэх дижитал контентын компанид медиа хөрөнгийн менежер, ScorePlay-д хувьцаа эзэмшдэг. Дюрант дөрөвдүгээр сард Nike-тай хамтран ажиллахаар тохиролцсон.
Жианнис Антетокоунмпо-$85.6 сая доллар
Зургаадугаар сард Антетокоунмпо гурван ахын хамт Ante Inc нэртэй компани байгуулсан. Мөн хоёрдугаар сард тэрээр Calamos Investments-тэй хамтран тогтвортой байдалд чиглэсэн биржийн арилжааны сан байгуулжээ.
Дамиан Лиллард -$63.6 сая доллар
Талбайн гадна тэрээр Adidas, Bose, Modelo зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн намар анхны гарааны хөрөнгө оруулалтаа пүүзний цахим худалдааны платформ болох Kicks Crew-тэй хийсэн. Лиллард мөн Dame D.O.L.L.A тайзны нэрээр реппер хийдэг. Наймдугаар сард тав дахь студи цомгоо гаргасан.
Клей Томпсон-$61.2 сая доллар
Томпсон Хятадын гутлын брэнд Anta, эрүүл мэндийн сүлжээ Кайзер Перманенте, цаг үйлдвэрлэгч Тиссот зэрэг 11 компанитай урт хугацааны хамтын ажиллагаатай байдаг.
Жоэл Эмбийд-$57.6 сая доллар
Эмбийд бол лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч бөгөөд саяхан Парисын олимпод АНУ-ын багийг төлөөлөн оролцохоор болсон. Зургаадугаар сард Эмбийд LeBron James's SpringHill компанитай хамтран Miniature Géant нэртэй студи байгуулсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард өөрийн дотнын найз Майкл Рубиний удирддаг спортын хувцас үйлдвэрлэгч Fanatic-ийн Mitchell & Ness-д хөрөнгө оруулалт хийсэн.
Жеймс Харден -$57.6 сая доллар
Тэрээр J-Harden гэх дарсны брэндтэй бөгөөд хольцыг нь АНУ, Канад, Хятад, Япон, Малайз, Филиппин зэрэг улсад худалдаалдаг. Өнгөрсөн наймдугаар сард Харден Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулалт хийх үед хэдхэн секундын дотор 10,000 шил дарс зарагджээ.
Jimmy Butler-55.2 сая доллар
Тэрээр BigFace гэх кофены брэндийг үүсгэн байгуулсан. Мөн Батлер Rolling Stone-д кантри дуу бичүүлдэг бөгөөд цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
Фаул Жоржи-$54.6 сая доллар
Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард өөрийн подкастыг эхлүүлсэн. Мөн BetterHelp эмчилгээний программ болон дөрвөн старт-аптай хамтран ажиллах болсон.
Николь Жокич -$54.6 сая доллар
Түүний Nike-тай хийсэн гэрээний хугацаа саяхан дууссаны бөгөөд Excel Sports Management-тэй хэлэлцээ хийж буй аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх