Хүн бүрийн заавал үзэх Байгаль орчны сэдэвт шилдэг 21 кино


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-11

Байгаль орчны асуудал кино, телевизийн хамгийн халуун сэдэв болоод буй. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хаягдал, усны экосистем, мал аж ахуй, тогтвортой байдал зэрэг байгаль орчны асуудлуудыг хөндсөн шилдэг 21 киног танилцуулъя

The Human Element (2019)

Энэхүү баримтат кино нь дэлхийн дулаарал нь ой хээрийн түймэр, хар шуургыг хэрхэн өдөөж буй тухай өгүүлнэ. Гэрэл зурагчин Балог Америкчууд цаашлаад загас агнуурын нийгэмлэг болох Танжер арлын оршин суугчидтай уулздаг бөгөөд үзэгчдийг байгаль ертөнцтэй харилцах харилцаагаа эргэн харахыг уриалдаг.

 Before the Flood (2016)

Дэлхийн хамгийн алдартай баримтат кино болох “Үерийн өмнө бүтээл” нь удирдагчдыг тогтвортой ирээдүйн төлөө тэмцэхийг уриалдгаас гадна  махны хэрэглээг багасгахаас эхлээд байгаль орчны эерэг өөрчлөлтийн шийдлийг үзэгчдэд санал болгодог. 

Eyes of the Orangutan (2021)

Олон улсад нэр хүндтэй байгаль орчны гэрэл зургийн сурвалжлагч Аарон Гекоскигийн "Орангутангийн нүд" анхны уран сайхны кино нь аялал жуулчлалын салбарт приматуудыг зүй бусаар ашигласан тухай дэлгэрэнгүй өгүүлдэг. Энэхүү кинонд хууль бус ан, амьтдын хүчирхийллийн тухай санааг дэвшүүлснээрээ ач холбогдолтой.  

2040 (2019)

2040 он  кино нь тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг шийдвэрлэх бүтээлч хувилбаруудыг эрэлхийлэх хэрэгтэй сануулна.  Ялангуяа эрдэмтэн судлаачид болон экологийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 2040 он гэхэд нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой технологийн дэвшлийг бүтээдэг сонирхолтой үйл явдалтай.

An Inconvenient Truth (2006)

Эл бүтээл нь 2000 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Горын дэлхийн дулаарлын талаар хүмүүст нөлөөлөх кампанит ажлын тухай өгүүлдэг. 

RiverBlue (2017)

Канадын байгаль хамгаалагч, профессор, сэлүүрчин Марк Анжело гурван жилийн хугацаатай далайн аялалд гардаг. Тэрээр аялалын үеэр загварын салбар дэлхийн экосистемд нөхөж баршгүй хохирол учруулж буйг илчилдэг. 

Artifishal (2019)

Тус баримтат кино нь Хойд Америкт устах ирмэг дээр буй зэрлэг хулд загас, ан агнуурын хор хөнөөлийг илчилж буй тухай өгүүлнэ. 

Chasing Coral (2017)

Энэхүү бүтээлд шумбагч, гэрэл зурагчин, эрдэмтдийн баг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн далайн шүрэн хаднууд аймшигтайгаар алга болж байгааг баримтжуулсан. Тэд дэлхийн өнцөг булан бүрд буй шүрэн хадуудыг олж илрүүлэх далайн аялалд гарна. Бидний бүтээж буй байгаль орчин усны амьтдыг үхэлд дуудаж байгааг сануулсан гайхалтай бүтээл юм. 

David Attenborough: A Life on Our Planet (2020)

Энэхүү баримтат кино нь 94 настай байгаль судлаач Дэвид Аттенборогийн амьдралынхаа туршид дэлхийтэй хийж буй аяллын тухай өгүүлнэ. Тэрээр аяллынхаа явцад Чернобылийн АЦС-аас эхлэн Африкийн Сэрэнгети зэрэг янз бүрийн газруудыг дайран өнгөрдөг. Тэрээр хүнээс болж дэлхий ертөнц хэрхэн сүйдэж буйг аяллын явцад олж мэднэ. Энэхүү бүтээл байгаль орчны хамгийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор ордог. 

My Octopus Teacher (2020)

Netflix-ээс гаргасан "Миний наймалж багш" хэмээх сэтгэл хөдөлгөм баримтат кинонд кино найруулагч, шумбагч Крейг Фостер зэрлэг энгийн наймалжтай өвөрмөц байдлаар нөхөрлөж буй тухай өгүүлнэ. 

Racing Extinction (2015)

Амьтны хууль бус худалдаа нь зэрлэг ан амьтдад хамгийн тулгамдсан аюулын нэг юм. Racing Extinction-д Хонконг болон эх газрын Хятадад акулын сэрвээ зэргийг худалдаалдаг хар захын наймааны аймшигт явдлыг илчилдэг.

The Ivory Game (2016)

The Ivory Game бүтээлд зааны соёог хулгайгаар агнах цаашлаад зэрлэг ан амьтдын түүхий эдийг хууль бусаар худалдаалж буй тухай өгүүлнэ.

Cowspiracy: The Sustainability Secret (2014)

Энэхүү кинонд байгаль орчныг хамгаалах тэргүүлэгч байгууллагууд энэ асуудлыг илэн далангүй хэлэлцэх дургүй байгааг харуулдаг.

Virunga (2014)

Оскарт нэр дэвшсэн энэхүү кино нь Африкийн хамгийн чухаг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ховордсон гориллуудыг аврахын тулд амь насаа эрсдэлд оруулсан дөрвөн байгаль хамгаалагчийн түүхийг өгүүлдэг. 

No Impact Man (2009)

No Impact Man кинонд Америкийн зохиолч, блогчин Колин Биван гэр бүлийн хамт нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүйн төлөөх хичээл зүтгэлийг тод харуулдаг. 

Food Inc. (2008)

Энэхүү бүтээлд түргэн хоол нь хүмүүсийн эрүүл мэнд хийгээд манай гаригт хэрхэн сөргөөр нөлөөлж буй тухай өгүүлнэ. Үйл явдлын тухайд химийн бодисоор дүүрэн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг Америкийн үндэстэн дамнасан корпорациудын манипуляцийн хүчийг онцлон тусгадаг.

Catching the Sun (2015)

Тогтвортой байдлын нэг чухал асуудал бол эрчим хүч юм. Энэхүү баримтат кино нь Хойд Калифорниа мужийн Ричмонд хотод нарны эрчим хүч суурилуулах чиглэлээ сургалтад хамрагдаж буй хүмүүсийн тухай өгүүлнэ. Цаашлаад сэргээгдэх эрчим хүч, энэ төрлийн бизнесийн талаар мэдлэг өгөхүйц чанартай бүтээл юм. 

Just Eat it! A Food Waste Story (2019)

Энэхүү баримтат киноКанадын хос Грант Болдуин, Жен Рустемейер нар зургаан сарын турш зөвхөн хүнсний хог хаягдлаар амьд үлдэхийн тулд хичээж буй тухай өгүүлдэг. 

Extinction: The Facts (2020)

Дэвид Аттенборогийн өгүүлсэн энэхүү баримтат кинонд дэлхий ертөнцийн хэт хурдацтай хөгжил, хүмүүсийн зохисгүй үйлдлүүд нэг сая амьтныг устаж үгүй болохын ирмэгт хүргэж байгаа, мөн биологийн олон янз байдал Эбола зэрэг тахал өвчинтэй хэрхэн холбогдож буйг харуулдаг.

The Day After Tomorrow (2004)

Эл бүтээл нь гэнэтийн дулааралд автсан дистопи ертөнцийн талаар адал явдал, сургамжтайгаар өгүүлнэ. 

Seaspiracy (2021)

Seaspiracy бол загас агнуурын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай өгүүлэх чухал баримтат кино юм. 

Эх сурвалж: Earth.org

 

#мэдээ