Өөртөө итгэлтэй интроверт хүмүүсийн цагаа үрдэггүй 11 зүйл


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-07

Аливаа зүйлсийн талаар нээлттэй ярилцдаг хүмүүст интроверт төрлийн хүн төвөгтэй санагдаж магад. Харин ганцаараа цагийг өнгөрөөж, юмсын цаад утгыг ухаж тунгаадаг, чимээгүй интроверт хүмүүст олон авууштай зан чанар бий.  Тэд ихэвчлэн олон талын ур чадварыг өөртөө суулгасан байдаг нь өөртөө үнэнч байдаг зан чанартай нь холбоотой. Тэд шаардлагагүй зүйлд цаг, мөнгөө зарцуулахаас татгалздаг. Тэгвэл чухам юу тэднийг анхаарлыг огт татдаггүй талаар хүргэе.

Тэд үр дүнгүй маргаанаас хол байдаг

Өөртөө итгэлтэй интровертууд далайчин шуурганаас зайлсхийдэг шиг хэрэггүй маргаанаас хол явдаг. Учир нь тэд ийм зүйлд  үнэ цэнтэй энергийг зарцуулахыг хүсдэггүй. Утгагүй хэрүүл маргаан, хов живд орооцолдох нь үр дүнд хүргэхгүй гэдгийг тэд ойлгодог. Үүний оронд тэд дотоод амар амгалангаа илүүд үзнэ. 

Тэд бусдад сайхан сэтгэгдэл үлдээх гэж хичээдэггүй

Бусдын хүлээлтэд нийцэх гэж хичээхийн оронд тэд  өөрийн сэтгэл зүйн  эрүүл мэндээ нэн тэргүүнд тавьдаг. Хүн болгонд таалагдах биш өөртөө үнэн байх нь тэдэнд илүү чухал. 

Тэд сошиал ертөнцөд амьдрахаас татгалздаг

Туулайн нүхэнд унаж байгаа юм шиг минут тутам фэйсбүүк, инстаграмаа ухах нь ямар ч хэрэггүй гэдгийг тэд хамгийн сайн мэддэг. Тийм ч учир үнэт цагаа ном унших, бясалгал хийх, чимээгүйхэн эргэцүүлж, сонирхлоо хөглөг зэрэгт зарцуулах нь элбэг. 

Тэд хүч хүрэхгүй зүйлийнхээ хүлээсийг тайлдаг

Өөртөө итгэлтэй интроверт хүмүүс өөрсдийн удирдаж чадахгүй зүйлийнхээ талаар санаа зовох нь утгагүй гэдгийг мэддэг. Бидний санаа зовдог зүйлсийн 85 орчим хувь нь шаардлагагүй зүйлс байдаг. Тэд яах бол гэж санаа зовохоос илүүтэй  хэрхэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэг

Тэд өөртөө хатуурхдаггүй

Интроверт хүмүүс өөрийгөө уучилж чаддаг. Өнгөрсөндөө хүлээстэй явах нь юуг ч өөрчилж чадахгүйн дээр одоо байгаа аз жаргалыг тань хулгайлна. Тиймээс тэд өнгөрсөн алдаагаа барьж үлдэхийн оронд тэдгээрийг үнэ цэнтэй сургамж болгон хүлээн авч, илүү хүчтэй, уян хатан өөрийгөө бий болгоход зорьдог.  

Тэд өөрийгөө бусадтай харьцуулдаггүй

Бид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтойн дээр хүч чадал, ур чадвар, амьдралын замналын хувьд ч харилцан адилгүй. Өөртөө итгэлтэй интроверт хүмүүс өөрийн амьдралын аяллаа үнэлж сурсан бөгөөд бусадтай харьцуулж цаг үрдэггүй. Бусдын хийж байгаа зүйлд санаа зовохын оронд өөрийнхөө хувийн өсөлт, аз жаргалдаа анхаарлаа хандуулдаг. 

Тэд дүр эсгэдэггүй 

Маск зүүхэд амьдрал дэндүү богинохон. Тэд нийгмийн жишиг, бусдын сэтгэгдэлд нийцэх гэж дүр эсгэн  цагаа үрдэггүй. Энэ нь интроверт хүмүүст хуурамч  ядаргаатай, үнэн биш санагддаг. Тэд өөрсдийн дотогшоо зан чанар - ганцаардлыг хайрладаг, гүн гүнзгий сэтгэдэг оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийхээ  төлөө хүлцэнгүй зан гаргадаггүй.

Тэд олон зүйлийг зэрэг хийхийг чухалчилдаггүй

Тэд олон ажил хийх нь бүтээмжийг бууруулдаг гэж үздэг. Судалгаагаар хүмүүсийн зөвхөн 2% нь олон ажлыг үр дүнтэй хийж чаддаг.  Хоёр хувьд багтах хүн биш л бол хүмүүсийн бүтээмж буурч, алдаа гаргах нь их. Интроверт хүмүүс үүнийг маш сайн ойлгодог тул нэг ажил дээр бүх анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үздэг. 

Тэд хэт их үүрэг хариуцлага хүлээх дургүй

Бүх зүйлд "За" гэж хэлэх нь сэтгэлийн амар амгаланг хулгайлдаг. Тиймээс тэд шинэ үүрэг амлалт авахаасаа өмнө өөрөөсөө: “Энэ надад хэрэгтэй юу?, Би үүнийг жаргалтай хийж чадах уу? гэж асууна.  Хэрэв хариулт нь үгүй бол эелдгээр татгалзаж чаддаг. Өөртөө тийм гэж хэлэхийн тулд бусдад үгүй гэж хэлэх нь зөв.

Тэд өөрийгөө эрхлүүлж чаддаг

Тэдэнд оюун санааны амар амгалан хамгаас чухал. Үүнийгээ сайтар мэддэг интровертууд өөрийн дотоод сэтгэлийн дуудлагаа сайтар сонсож, дуртай зүйлээ олон түүнийгээ гаргууд сайн хийдэг. 

Тэд ухамсартай шийдвэр гаргадаг. 

Тэд зүгээр л амьдарч чаддаг хүмүүс. Интровертууд аяллаа утга учиртай, баялаг болгохаас илүү ухамсартай шийдвэр гаргах нь тэдний хувьд чухал.  Өдөр бүр өөрийгөө эргэцүүлэн бодоход тодорхой цаг хуваарилдаг байх хэрэгтэй. Юу сайн болсон, юу нь болохгүй байсан, маргаашийг хэрхэн илүү сайхан болгох талаар бодож үзээрэй. Зорилготой амьдралаар амьдрахын тулд одоодоо амьдарч ухамсартай шийдвэр гарга.

Эх сурвалж: Hackspirit

 

#нийтлэл