Айдолууд ямар цагийн ажил хийж байсан бэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-10-06

К-Поп ертөнцөд хэдийн байр сууриа эзэлсэн айдолууд алдар нэрд хүрэхээсээ өмнө бусдын л адил цагийн ажил хийдэг байсан. Тэгвэл тэд ямар ажил хийдэг байсан талаар хүргэе.

ZEROBASEONE Zhang Hao

Тэрээр кпоп сонирхогчдын зүрх сэтгэлийг эзэмдэгч ZEROBASEONE хамтлагийн гишүүн болохоосоо өмнө жонглёр тоглон загвар өмсдөг байжээ. 

Pentagon Shinwon 

Тэрээр EXO-ийн нэрийн кафед цагийн ажилтан байснаас гадна гоо сайхны салонд ажилладаг байжээ.

Kep1er Mashiro 

Маширо Өмнөд Солонгост ирэхээсээ өмнө Японд ресторанд цагийн ажил хийж байжээ.

Kep1er Chaehyun 

Тэрээр суши ресторан, буфетийн газар ажилладаг байсан.

Billlie Tsuki 

Японд буцаж ирээд тэрбээр Америкийн алдартай түргэн хоолны газар Shake Shack-д цагийн ажил хийдэг байжээ.

Super Junior Heechul 

Heechul дебютээ хийхээс өмнө үйлдвэрт ажилладаг байсан.

Jaejoong

Тэрээр "Тэгүкги" кинонд дагалднаар ажиллаж байсан бөгөөд бохь зарж, барилгын ажил хүртэл хийдэг байжээ.

GOT7 Youngjae 

Түүний хувьд дууны хичээлийнхээ төлбөрийг төлөхийн тулд цагийн ажил их хийдэг байсан гэхдээ ажлаа тодорхой дурдаагүй юм. 

The Boyz NEW

Царайлаг Q ч мөн хичээлийнхээ төлбөрийг төлөхийн тулд  ресторанд цагийн ажил хийдэг байсан.

Stray Kids Lee Know 

Тэрээр Кпоп ертөнцөд хөл тавихаасаа өмнө шарсан махны газар ажиллаж, бүжиглэдэг байсан.

BTS Suga 

Түүний хувьд бэлтгэгдэж байх үедээ сургалтын төлбөрөө төлөхийн тулд хүргэгч хийдэг байсан.

VANNER Hyesung

Hyesung Lush гоо сайхны брэнд дэлгүүрт цагийн борлуулагчаар ажиллаж байсан

Эх сурвалж: Soompi

 

#мэдээ