“Ирээдүйн сэтгүүлчдийг одоогоос чадавхжуулах нь” төслийн хүрээнд Монгол Улсын их дээд сургуулиудын сэтгүүлзүйн хөтөлбөрт сурч буй оюутнуудад зориулсан “Худал мэдээллийг нягтлах Fact-checking аргууд ба сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт семинарыг энэ бямба гарагт буюу 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд сэтгүүлзүйн салбарын мэргэжилтэн, докторууд өөрсдийн туршлагаа хуваалцах юм.
Хэзээ: 2023 оны 10 дугаар сарын 7-ны бямба гарагт
Хаана: MPM цогцолборын /зүүн талын хаалгаар ороод/ 2 давхрын хурлын танхимд
Жич: Бүртгэлийн хураамж байхгүй. Цай кофе, өдрийн хоолтой.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/4mFr1TfD8GwQko2K7
ИРЭЭДҮЙН СЭТГҮҮЛЧДЭД ТУРШЛАГА ХУВААЛЦЪЯ /WORKSHOP/
ХӨТӨЛБӨР
09:30 Бүртгэл
10:00 Ц.Тамир /FactCheck.mn сайтын үүсгэн байгуулагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн захирал/
Сэдэв: Худал мэдээллийг таних, нягтлах Fact-checking аргууд
11:00 Р.Адъяасүрэн /Gogo.mn сайтын Ерөнхий редактор/
Сэдэв: Редакцийн ёс зүй, бодлого, стандарт
12:00-12:15 Цайны завсарлага
12:15-13:00 Б.Нямдарь /Gogo.mn сайтын сэтгүүлч/
Сэдэв: Сэтгүүлчийн ёс зүй болон хариуцлага
АНУ-ын хэвлэл мэдээллүүд худал мэдээлэлтэй хэрхэн тэмцдэг вэ
13:00-14:00 Цайны завсарлага
14:00-15:00 Панел хэлэлцүүлэг
Сэдэв: Монголын сэтгүүлзүйн салбарт худал мэдээллийн эсрэг авч буй арга хэмжээ, туршлагууд, цаашид хэрэгжүүлж болох арга зүй
Панелистууд:
Модератор:
Б.Нямдарь /Gogo.mn сайтын сэтгүүлч/
“Ирээдүйн сэтгүүлчдийг одооноос чадавхжуулах нь” төслийн талаар товчхон
Энэхүү төсөл нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт бэлтгэгдэж буй боловсон хүчнийг чадавхжуулахад чиглэх бөгөөд дараах гурван үеэс бүрдэнэ.
Нэгдүгээр үе: 2023.10.07
Их дээд сургуулиудын сэтгүүлзүйн хөтөлбөрт сурч буй оюутнуудад семинар зохион байгуулна. Сэтгүүлзүйн чиглэлээр сурч буй оюутнуудын хичээлийн хөтөлбөрт нь нарийн багтаагүй “Худал мэдээллийг таних, нягтлах” чухал сэдвийг дэлгэрүүлсэн өргөн мэдлэгийг тал талын мэргэжлийн экспертүүдийн туршлагаар дамжуулан хүргэх юм.
Хоёрдугаар үе: 2023.10.10
Оюутнууд Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын редакциудтай танилцана. Оюутнууд Монголын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагын редакциудад зочилж, редактор, ажилтнууд өөрсдийн ажилладаг туршлага, нэг өдрийн ажил хэрхэн өрнөдгийг танилцуулах болно.
Гуравдугаар үе: 2023.10.15
Сэтгүүлзүйн ангийн оюутнуудын дунд хакатон зохион байгуулна.
Төслийн эхний хоёр шатны хүрээнд оюутнууд тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон тул тэдний мэдлэгийг бататгах, шинэлэг санаа олохоор ХАКАТОН зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт дутагдаж буй арга хэрэгсэл, техник технологи, бодлогын хувьд ямар өөрчлөлт хийж болох талаарх залуусын санааг уралдуулсан тэмцээн зохион байгуулах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх