Б.Чинзориг Ханжоугийн Азийн наадмаас Монголын анхны алтан медалийг авлаа


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2023-10-04

  • 19 дэх удаагийн Азийн наадам үргэлжилж байна
  • Б.Чинзориг Азийн наадмаас монголын анхны алтан медалийг авчирлаа

19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" 16 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын эрэгтэй -63.5 кг жинд МУГТ Баатарсүхийн Чинзориг аваргалж алтан медаль хүртлээ.

Финалд Тайванийн тамирчин Лай Чу Энийг шүүгчдийн саналаар ялснаар 19 дэх удаагийн Азийн наадмаас Монголын шигшээ багийн анхны алтан медалийг авчирлаа.

Энэ онд Ташкентад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 32 настай Б.Чинзориг Туркменистан, Узбекистан, Казахстан, Тайландын боксчдыг ээлж дараалан ялсаар финалд хүрсэн юм.

Б.Чинзориг финалд шалгарч, мөнгөн медалийн болзол хангалаа
Б.Отгонболд финалд шалгарч, мөнгөн медалийн болзол хангалаа
Dota 2-ын шигшээ баг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
Түүнтэй финалд өрсөлдсөн Тайванийн тамирчин Лай Чу Эн 27 настай бөгөөд 2016 оноос хойш олон улсын тэмцээнүүдэд оролцсон туршлагатай. Тэрээр финалд хүрэхийн тулд Балба, Лаос, Хятад, Иракийн боксчдыг ялсан юм.

Монголын боксчдын хувьд Азийн наадмын эхний медалийг эмэгтэй -50 кг жинд О.Есүгэн аваад байсан билээ.

#мэдээ