Хүн бүрийн хувьд хэд ч үзсэн уйддаггүй, сэтгэлд нь маш гүн мэдрэмж үлдээсэн чанартай бүтээлүүд гэж байдаг. Ихэнх хүмүүсийн уг жагсаалтад "Ratatouille" (2007) анимэйшн багтдаг болов уу.
Тэгвэл энэхүү нийтлэлээрээ "Pixar" кино компанийн "Ratatouille" анимэйшнээс хүмүүсийн анзааралгүй өнгөрөөсөн байж болзошгүй хэр нь маш сэтгэл хөдөлгөм деталь хэсгүүдийг хүргэж байна.
1. Энэ хэсэгт дүрслэгдэж буй нохойн дүрсийг хаана харлаа? Өө, "Up" (2009) анимэйшн дээр гардаг Doug нэртэй нохой байна шүү дээ.
"Pixar" кино компани анимэйшнүүдийнхээ зарим нэг онцлог дүрс болон дүрүүдийг бусад анимэйшнүүд дээрээ чимэг болгон гаргадгаараа онцлог билээ.
2. Киноны эхэн хэсэгт Remy хоолны номоос Gusteau-гийн гал тогоонд ажилладаг тогоочид ямар үүрэгтэй талаар уншдаг. Тиймээс дараа нь тэрээр гал тогоонд санамсаргүйгээр орсон ч хаана нь юу байгааг сайн мэдэж байсан хэрэг шүү дээ.
3. "Cars 2" (2011) анимэйшн дээр Парист "Gastow's" нэртэй ресторан байгааг харуулдаг. Төстэй байгаа биз?
4. Remy Gusteau-гийн сүнстэй /аль эсвэл төсөөллийн Gusteau/ ярилцаж байгаад гал тогоо руу санамсаргүйгээр уначихдаг. Унах унахдаа дүүрэн устай угаалтуур луу унадаг шүү дээ. Ингэснээр тэрээр дараа дараагийн үзэгдлүүдэд хоол хийхдээ хоолны орц, материалуудыг бохирдуулахгүй юм.
5. Анимэйшний эхэн хэсэгт Linguini Remy хархыг санамсаргүйгээр гол руу шидчихээд араас нь өөрөө орж авардаг хэсэг гардаг. Тэгвэл тогоочийн хувцастай хүн биеэ бүхэлдээ норгосны дараа чухам ямархуу харагддагийг бодитоор дүрслэхийн тулд кино багийн гишүүн Kesten Migdal тогоочийн хувцас өмсөн бассейнд орж байжээ.
6. Харин энэ хэсэгт гал тогооны цорын ганц эмэгтэй тогооч Colette-ийн гарт түлэгдсэн шарх харагдаж байна. Зууханд гарынхаа энэ хэсгийг түлэх нь мэргэжлийн тогооч нарын дунд ч түгээмэл байдаг гэнэ.
7. Хоол шүүмжлэгч Anton Ego-гийн бичгийн машин гавлын ясыг дүрслэх бол оффис нь авсыг дүрсэлнэ.
8. Linguini жууцайг шөл рүү хийх энэхүү хэсгээс та бүхэн хэрчих хавтан дээр ногоон өнгийн толбо үлдсэн байгааг харж байгаа байх. Үнэхээр л ногоон өнгийн хүнсний ногоог хэрчихэд хэрчих хавтан буюу гамбанз дээр хутганы ногоон өнгөтэй ором үлддэг шүү дээ.
9. Linguini ахлах тогооч болсныхоо дараа хоол шүүмжлэгч Anton Ego-г ирэхээс өмнө багийнхандаа урмын үгс хэлдэг хэсэг гардаг. Гэтэл түүнийг ярьж дуусахад бусад тогооч нар нь маш их залхсан харагддаг.
Ахлагч нар томоохон ажлын өмнө багийнхандаа урмын үгс хэлэхдээ гол санаагаа цөөн хэдэн үгэнд багтаасан байдаг бол Linguini-гийнх бүхэл бүтэн 20 минут үргэлжилсэн учир тэр юм шүү дээ. "Pixar" кино компанийн хамт олон энэ хэсэгт ч маш анхааралтай ханджээ.
10. Тус анимэйшний найруулагч Brad Bird комедиан Patton Oswalt-ийн хоолны тухай комеди шоуг үзсэнийхээ дараа түүнийг Remy-д дуу оруулахад яг тохирно гэж үзээд санал тавьж байжээ.
11. Та бүхэн "Anyone Can Cook!" номоос Auguste Gusteau хэмээх нэрийг харж байгаа байх. Auguste гэдэг нь Gusteau гэдэг нэрийг анаграмм /үсгүүдийн дарааллыг өөрчлөн өөр үг бүтээх арга/ хувилбар байгаа биз?
12. Remy аав Django-гоо тэврэх хэсэгт Remy-гийн дүрд дуу оруулсан жүжигчин Patton Oswalt тэврэлтийн чимээг бодитоор гаргахын тулд найруулагч Brad Bird-ийг тэвэрч байжээ.
13. Киноны сүүл хэсэгт эрүүл ахуйн шинжээч гал тогоонд орж ирдэг. Тэгвэл уг анимэйшний өмнөх хэсгүүдэд гал тогооны яг энэ хэсэг үзэгдэх бүрд шинжээчийн зураг ханан дээр өлгөөстэй байсан нь харагдах болно.
14. Энэ хэсэгт дүрслэгдэж буй Ratatouille буюу ногооны хучмалын жорыг ахлах тогооч Thomas Keller гаргаж байжээ. Гэвч уг хоолыг хийхэд хамгийн багадаа дөрвөн цаг зарцуулагддаг бөгөөд яг ингэж таваглахад ихээхэн ур чадвар шаардагддаг тул дийлэнх хүмүүс энэхүү хоолыг гэртээ хийхэд бүтэлгүйтэж орхидог байна.
15. Хоол шүүмжлэгч Anton Ego Remy-гийн бэлдсэн ногооны хучмалыг идсэний дараа цонхигор царай нь арай өнгөлөг болсон байдаг. Хоол түүний сэтгэл хөдлөл, мэдрэмжид хэрхэн нөлөөлснийг эндээс харж болох юм.
16. Мөн тэрээр Remy-гийн бэлдсэн ногооны хучмалыг амсахад бага байхад ээжийнх нь хоол хийж байсан үе санаанд нь ордог шүү дээ. Тэгвэл уг анимэйшний хэд хэдэн үзэгдлүүдэд Remy харх Anton-ий ээжээс хоол хэрхэн хийдгийг сурсан байж болзошгүйг харуулдаг.
17. Киноны төгсгөл хэсэгт хоол шүүмжлэгч Anton Ego нэлээн жин нэмсэн харагддаг. "Би хоолонд дуртай биш, бүр хайртай. Хэрэв хоол таалагдахгүй бол би хоолойгоороо давуулах ч үгүй" гэж хэлдэг түүнийг ийн өөрчлөгдсөнийг харахад хоол их л таалагдсан бололтой.
Эх сурвалж: Bored Panda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх