Сэтгэл хөдлөлөө удирдах сэтгэлгээний 5 дасгал


YOLO.mn | YOLO.MN
2023-10-01

Хүн бүр үе үе хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу урвалыг мэдэрдэг. Гэхдээ энэ мэдрэмжид хэт автах нь амьдралын хэмийг алдагдуулж, шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж мэдэх. Сэтгэл хөдлөлөө зохицуулж сурснаар ямар ч цаг үед тайван байдлаа хадгалж, аливаа зүйлд логиктой хандах болно. Ингээд мэргэжлийн сэтгэл судлаачдын зөвлөж буй сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдалд эергээр нөлөөлөх дасгалыг хүргэе. 

Ирээдүйн өөрийгөө төсөөл  

Бид юмсыг арай өөр өнцгөөс харж, уян хатан байдалд суралцах хэрэгтэй. Тухайлбал амьдралд тань тохиох хүндхэн үеүдийг үүрд биш, түр зуурынх гэдгийг өөртөө сануулж байгаарай. Тав, арван жилийн дараах өөрийгөө төсөөлөөд үз дээ. Тэр үеийн  та яг одоо байгаа өөртөө юу гэж хэлэх байсан бол.  

Хайртай хүмүүстэйгээ тайван ярилцах 

Өөрийг тань байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг хамгийн дотно итгэлт хүмүүстэйгээ үүссэн нөхцөл байдлын талаар тайван ярилцахыг зөвлөе. Энэ нь асуудлыг бодитоор үнэлж дүгнэн, гарц шийдэл олоход тань туслах болно.  

Өөртөө бүх зүйлийг мэдрэх тодорхой цаг хугацаа өг  

Хэчнээн хичээвч тойрч гарах боломжгүй саад гэж бий. Магадгүй та тэр хүндхэн нөхцөлтэй нүүр тулсан бол хэсэг тайвшрахын тулд 15 минутын  хугацаа тавин тэмдэглэл бичээрэй.  Мэдэрч буй бүх зүйлээ цааснаа буулгах тэр орон зайг өөртөө өгснөөр асуудлыг гогцоог тайлж мэднэ.  

Сөрөг мэдрэмжээ сааруул 

Сэтгэл хөдлөлөө удирдахгүй байх нь "эерэг мэдрэмжийг" бууруулж хар бараан зүйлд санаагаа худалдахад хүргэдэг. Тиймээс юун түрүүн асуудлыг яг байгаагаар нь бодитоор хүлээн авсны дараа өөртөө урам өгөх шинэ аргыг бодож үзээрэй. 

Анхаарлаа нэг чигт  төвлөрүүл 

Сэтгэл судлаач Хонос-Вэбб "Нэг чигт бүрэн төвлөрч, дотоод хүчээ нэмэгдүүлэхэд тань туслах үгийг өөртөө сануулан хэлэх” хэрэгтэй гэжээ. Үүнд хамгийн сайн тохирох арга бол тогтмол бясалгах хийх юм. Тогтмол бясалгал хийх нь өөрийгөө буруутгах зэрэг сэтгэл хөдлөлийн өвдөлтийг бууруулдаг байна. Үүнийг дадал болгохын тулд өдөрт ердөө таван минутыг зарцуулж эхлээрэй.  Долоо хоногийн дараа 10 минут, дараа нь 15 минут хүртэл уртсаж болно. 

Эх сурвалж: Inside

#нийтлэл