Анимэ ертөнц дэх сонирхолтой 12 шүтэн бишрэгчид


YOLO.mn | YOLO.MN
2023-09-08

Ямар нэг зүйлд дуртай байж, шүтэн бишрэх нь сайн хэрэг. Хүмүүс ном, кино, дуучид гээд олон хүнийг, олон зүйлсийг шүтэж биширдэг. Энэ дундаас аниме бол дэлхий даяар маш олон хүмүүсийг өөртөө дурлуулсан гайхамшигт бүтээл билээ. Харин ямар төрлийн ямар анимэ үзсэнээс хамаараад зарим шүтэн бишрэгчид жаахан содон сонирхолтой байдаг. Тэгвэл энэ нийтлэлээр аниме ертөнц дэх сонирхолтой 12 фэндомтой танилцаарай. 

FMAB

Fullmetal Alchemist Brotherhood бол маргаангүй шилдэг цуврал. Гэхдээ шүтэн бишрэгчид нь өөр анимийг шилдэг гэж хүлээн зөвшөөрөх үнэхээр дургүй. MyAnimeList сайт дэх хамгийн өндөр үнэлгээ авсан анимед FMAB үргэлж тэргүүлдэг. Хэрвээ өөр анимэ илүү өндөр оноо авбал алдарт шүтэн бишрэгчид нь тэрхүү анимед бага үнэлгээ өгөх замаар FMAB-ийн тэргүүллийг хадгалж үлдээхийг хичээдэг юм. Энэ нь үнэхээр муухай зан боловч маш олон хүн сэтгэлээрээ ингэж нэгдэж байгаа нь хүмүүсийг их гайхшируулдаг. Ямартай ч 800 сая орчим хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн маш том  шүтэн бишрэгчдийн цуглаан юм.

Haikyuu

Волейболын спортын гайхамшгийг мэдрүүлдэг уг анимийг үзсэн хүнмүүсийн ихэнх нь спортоор хичээллэж эхэлдэг. Haikyuu анимийг Японд гарч эхэлснээс хойш волейболын эрэгтэй дугуйланд хичээллэх хүсэлтэй хүүхдүүдийн тоо эрс өссөн бөгөөд дэлхий дахинд ч маш их нөлөө үзүүлсэн байдаг. Дээрээс нь Хината  Кагэяама хоёрын галзуу хурдан довтолгоог туршиж үздэг хүн ч цөөнгүй. 

One Piece

1000 анги давсан ч тэр нь ердөө л танилцуулга гэгддэг энэ цувралыг үзсэн хүмүүс өөрсдөөрөө үнэхээр их бахархдаг. Аргагүй дээ бүхэл бүтэн 1000 анги шүү дээ. Эцэс төгсгөлгүй олон үйл явдал, олон дүрүүдийг бүгдийг нь арван хуруу шигээ мэддэг маш аймшигтай ой санамжтай хүмүүс гэдгээрээ алдартай. Мэдээж дэлхийн хамгийн том фэндом бөгөөд 950 сая хүн уг цувралыг шүтэн биширдэг байна. Мөн кино театрт One Piece-ийг үзэхээр очихдоо дэрсэн малгай өмсөх нь түгээмэл үзэгдэл юм.

Anime Elitism 


Анимэ бол хүний хүч хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээл. Харин энэ дундаас Monster, Lain, Tatami Galaxy, Neongenesis Evangelion, Ping-Pong, Paranoia Agent, Nana гэх мэт сайн зохиолтой цуврал үзсэн хүмүүс өөрсдөөрөө үнэхээр бахархдаг гэж хэлж болно. Мэдээж аниме сонгох мэдрэмж нь бусдынхаас илүү гэж боддог нь хүмүүст таалагддаггүй ч үнэхээр сайн аниме үздэг гэдэг нь эргэлзээгүй хүмүүс юм. 

Vagabond

Сүүлийн үед эрч аваад байгаа “Надад ямар ч дайсан байхгүй” гэх үг Vinland Saga-аас үүдэлтэйгээр алдартай болж байгаа гэж хэлж болно. Харин энэ үг бол Vagabond гэх гайхалтай бүтээлийг уншдаг шүтэн бишрэгчдийнх нь уриа үг болж түгсэн. Хэдийгээр анимэ болж гараагүй ч уг мангаг бүрэн хэмжээний цуврал болж гарахыг хүлээж буй маш олон хүн байдаг бөгөөд тэд үнэхээр стойк хүмүүс болж төлөвшдөг юм.

НхН

Маш үнэнч фэнүүд бөгөөд мангака Тогашийг нуруу нь бүрэн эдгээд цувралаа үргэлжлүүлэн зурахыг олон жил тууштай хүлээсэн хүмүүс юм. Анимэ болон манга аль аль нь цаашид бүтээл болоогүй олон жил болж байгаа ч одоог хүртэл уг гайхалтай бүтээлд дурлаж, үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байгаа ч үүний дээр зохиолчийн эрүүл мэндийг ойлгож, илүү зүйл хүсдэггүй үнэхээр үнэнч шүтэн бишрэгчид билээ. 

Naruto

Багаасаа үзэж өссөн хайртай цувралаа одоо ч үргэлж шилдэг нь гэдэгт итгэдэг олон хүн бий. Нарутог хайрладаг хүмүүс зүрх сэтгэлдээ үргэлж номер нэг гэх орон зайг зөвхөн Нарутод зориулан хадгалдаг бөгөөд өөр ямар ч цуврал үзсэн Нарутог гэх сэтгэлээ огт алддаггүй хүмүүс билээ. Мэдээж багаасаа маш олон удаа давтаж үзэх тохиолдол цөөнгүй. 

Pokemon

Нарутогоос дутахгүй олон хүний хүүхэд насыг гайхалтай болгосон бүтээл бол Покемон билээ. Дэлхий дахинд 945 сая шүтэн бишрэгчид байдаг. Мэдээж Покемоны шүтэн бишрэгчид одоо ихэнх нь насанд хүрсэн том хүмүүс бөгөөд хайртай цувралынхаа ном, баримал, карт гэх мэт мерчүүдийг цуглуулах нь элбэг. Энэ дундаас олон төрлийн чихмэл болон, карт нь хамгийн алдартай.

Dragon Ball

“Гокуг барах уу?” гэдэг үг бол уг цувралын шүтэн бишрэгчдийн амны уншлага гэж хэлж болно. Үргэлжид тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж, урьд өмнөхөөсөө үргэлж сайжирч байдаг гол дүр нь шүтэн бишрэгчдэдээ маш эерэг нөлөө үзүүлдэг. Мэдээж Гоку бол хамгийн хүчтэй дүр билээ.

Berserk

Зохиолч нь харамсалтайгаар амиа алдаж, цувралаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон нь олон сая шүтэн бишрэгчдийг гунигт автуулсан цуврал бол Berserk юм. Үнэхээр сайн манга бөгөөд их олон зүйл бодогдуулдаг бүтээл юм. Харин энэ цувралын шүтэн бишрэгчид юугаараа онцгой гэвэл тэд зохиолчийн дурсгалыг хүндэтгэн өөрсдөө цувралынхаа төгсгөлийг зохиочихсон хүмүүс юм. Энэ шийдвэр нь олон хүнийг гайхшруулсан бөгөөд фэнүүдийн зохиосон төгсгөл тийм ч муу байгаагүй юм. 
  
Baki


Булчин нь гайхалтай хөгжсөн хүмүүсийн анимийг үзсэн хүн юу хийх нь тодорхой шүү дээ. Baki цувралын шүтэн бишрэгчид нь дүрүүд шиг булчингаа хөгжүүлэхийн тулд дасгал хийх нь элбэг. Тэд биеэ хөгжүүлэхийн зэрэгцээ эрхий хуруу дээрээ тогтох, нэг гараараа биеэ өргөх гэх мэт хэцүү байрлалуудыг туршиж үзэх дуртай хүмүүс юм. 

Demon Slayer

Сүүлийн үеийн анимууд дундаас хамгийн их амжилтад хүрч, шинэ үеийн хүүхдүүдэд хүрч чадсан цуврал бол “Чөтгөрийн ангууч” билээ. Анимийг бүтээдэг студийн ачаар маш сайн зураглалтай, өндөр чанартай бүтээл үзэж эхэлсэн хүмүүс өөр анимийн зураглалыг голох нь элбэг. Тиймээс бусад хүмүүс уг цувралыг үздэг хүмүүсийг “жаахан хүүхдүүд” гэж хандах нь бий. Гэхдээ багаасаа маш чанартай зураглал үзэж байгаад нь атаархах хүмүүс ч бий. Ямартай ч энэ цаг үед маш олон хүнийг анимед дурлах эхлэлийг “Чөтгөрийн ангууч” тавьж өгч буйг үгүйсгэж болохгүй билээ.

#нийтлэл