Хөгжим сонсонгоо хичээл хийх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг үү?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-09-07

Хичээлээ хийж байхдаа анхаарлаа төвлөрүүлэхэд туслах маш олон аргууд байдаг. Харин үүний нэг нь хөгжим сонсох юм. Хэдий маш олон давуу талтай ч гэсэн сул талууд бас бий. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хичээлээ хийнгээ хөгжим сонсох, түүний давуу болон сул талын талаар сонирхоцгооё.  

Давуу тал 

Хөгжим сонсонгоо хичээл хийх нь ой санамжийг сайжруулдаг нь судалгаагаар батлагдсан ба энэхүү үзэгдлийг “Mozart effect” буюу “Моцартын нөлөө”  гэж нэрлэдэг. Мөн цээжээр бодох чадварыг сайжруулж шалгалтын үеэр стресстдэг хүмүүсийг тайвшруулахад тусалдаг. Хөгжим сонсоход тархи нь допамин буюу аз жаргалын дааврыг ялгаруулдаг учир хүнийг тайвшруулж, сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг аж. 

Сул тал 

Хичээл хийнгээ хөгжим сонсох нь тустай гэдэг нь судалгаагаар батлагдсан хэдий ч танд сөргөөр нөлөөлж магад. Өөрт тохирсон сурах арга барилаа олохын тулд олон зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй 

Анхаарах зүйлс 

  • Хөгжмөө хэтэрхий чанга сонсох нь хичээл хийхэд улам саад болдог учир чанга, сулыг нь сайн тохируулах 
  • Хөгжим сонсох, дуу сонсох хоёр нь маш том ялгаатай. Дуу үгтэй болохоор дагаж дуулах гээд байдаг талтай учраас төвлөрөхөд тус болохгүй 
  • Зөөлхөн классик ая нь хамгийн тохиромжтой ба эсвэл борооны, амьтдын гэх мэт байгалийн ая сонсож болно. 
  • Хичээл хийж байхдаа сатаарахгүйн тулд утасныхаа мэдэгдлүүдийг хаахаа мартуузай 

Эх сурвалж: byjus.com 

#нийтлэл