Нийслэлийг зорих олны урсгалыг сөрөн хөдөө тийш тэмүүлэн өөрийн урланг байгуулсан энэ бүсгүйг О.Номин-Эрдэнэ гэдэг. Тэрээр Анима дүрслэх урлагийн коллежийг монгол зургийн зураач мэргэжлээр 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд арван нэгэн жил ажилласны эцэст тэрбээр төрж өссөн Түвшинширээ нутгаа зорьжээ.
О.Номин-Эрдэнэ шинийг эрэлхийлэх, өөрийн урланг байгуулж үзэсгэлэн нээх мөн нүүдэлчин ахуйтайгаа ойр байж уран бүтээлийн олз омгоо арвижуулах зэрэг олон зорилгыг өвөртлөн ирсэн аж. Түүний хүсэл зоригийг орон нутгаас дэмжин, соёлын төвийн дэргэд "Шидэт бийр" урлангийн тэнхим гаргаж өгчээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумандаа амьдарсан хоёр жилд 280 сурагчид дүрслэх урлагийн боловсрол олгосон байна. Мөн их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг угтан аймгийнхаа соёл урлагийн газартай хамтарч сурагчдын уран бүтээлээр "Гэрэлт зам" үзэсгэлэнг дэлгэжээ.
Хөгжил дорой гэх шалтгаанаар хөдөөнөөс дүрвэх залуучууд олширсон. Харин О.Номин-Эрдэнэ орон нутагт ажлын байр элбэг, өөрөө хүсвэл ажлын байраа бэлдээд ирсэн ч болно. Хөдөө ажиллаж амьдрах нь стрессгүй, тайван амгалан төдийгүй өөртөө цаг гаргах боломж гэв. Мөн аймагтаа суурьшин илүү олон сурагчийг дугуйланд хамруулах зорилготой аж. Сумын сургуулийн сурагчид ч сонирхлоо тэлж, цагийг үр дүнтэй бүтээлчээр өнгөрүүлж буйдаа сэтгэл хангалуун байгаа гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх