Унтаад босоход, шүршүүрт орсны дараа, үсээ самнахад туг туг үс унаж санааг тань чилээж байна уу. Дааврын өөрчлөлт, ядаргаа, витамины дутагдал, бүтээгдэхүүний орц найрлага, арчилгаа зэргээс шалтгаалж ус унаж шингэрдэг. Харин шүршүүрт орохдоо үсээ буруу угааснаас үүдэн үс ихээр унадаг талаар та сонсож байсан уу? Тэгвэл Thairapy Wellness Center-ийн үс уналтын мэргэшсэн эмч Мэнди Бючнерт энэ талаар зөвлөлөө. Хүний үс нойтон үедээ хамгийн эмзэг, гэмтэлд өртөмтгий байдаг тул шүршүүрт орохдоо анхаарах ёстой аж.
Халуун ус
Халуун ус нь хуйхыг гэмтээж, хуурайшуулан, үсний уутанцарт сөргөөр нөлөөлдөг. Үсний тэнцвэр алдагдах үед ашиггүй бактери, мөөгөнцөр их хэмжээгээр үржиж үрэвсэл үүсгэн үүсгийг хагтуулж хэт хуурай эсвэл тослог болгодог. Харин бүлээн эсвэл хүйтэн шүршүүрт орох нь хуйхыг гэмтээдэггүй.
Шампунь хэт их хэрэглэх
Та аль болох сульфат агуулаагүй шампунь сонгоорой. Учир нь шампуньд агуулагддаг хөөсөрдөг бодис болох сульфат нь үсийг хагтаж хуурайших, загатнах, өнгөө алдахад хүргэдэг гол фермент юм. Бид хөөсөрдөг шампунийг хамгийн сайн гэж ташаа ойлгодог. Угтаа маш их хэмжээний химийн найрлага агуулдаг. Мөн үс угаах давтамж нь таны үсний төрөл, уртаас хамааран харилцан адилгүй. Үсний мэргэжилтнүүд долоо хоногт хоёр удаа шампунь хэрэглэхийг зөвлөж байна.
Үснийхээ буруу хэсэгт шампунь түрхэх
Үс арчилгааны бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээр үсний бүтэц өөрчлөгдөн гэмтдэг. Мэргэжилтнүүд үсний үзүүрийг шампунаар угаахыг зөвлөдөггүй. Хүний хуйх байгалиараа тос ялгаруулдаг учир тухайн хэсгийг шампуньдах нь зүй. Харин ангижруулагчийг үснийхээ үзүүрт түрхэх хэрэгтэй. Ангижруулагч нь үсэнд тослогтой төстэй бодис нэмдэг. Дүгнэж хэлэхэ толгой болон хуйхаа шампуньдаж дараа нь үснийхээ үзүүрт ангижруулагч түрхээрэй.
Эх сурвалж: huffpost
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх