Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Манай найз ч түүнд сайн гэсэн
Сайн байна уу? Намайг М гэдэг. Би 12 настай. Би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болчихсон юм л даа. Тэр надад өнгөрсөн жил сайн байсан юм байна лээ. Харин би мэдээгүй байсан юм . Гэтэл гэнэт би сайн болчихсон. Хэлье гэхээр тэр өөр охинтой үерхэж байсан болохоор чадаагүй л дээ. Харин одоо тэр найз охиноосоо салчихсан. Гэвч одоо тэр миний хамгийн сайн найзад хайртай болоод. Манай найз ч түүнд сайн гэсэн. Би одоо яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Түүнийг сонсож, хамтдаа зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ насанд үерхэл нөхөрлөл шохоорхол нь сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж янз бүрийн байдлаар илэрч байдаг зүйл юм. Тухайн сэтгэл хөдлөл нь тодорхой хугацаанд маш хүчтэйгээр үргэлжилдэг ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсан өөрчлөгдөх боломжтой зүйл юм. Та өөрийн мэдрэмжээ даган найзтайгаа ярилцаж өөрийгөө илэрхийлж болно. Хамгийн сайн найз бол найзыгаа ямар ч зүйлд ойлгож тухайн асуудлыг нь хамтдаа шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүрэгтэй учраас чамайг соносж, чи ч бас түүнийг сонсож, хамтдаа зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь та 2 бие биенийгээ сайтар ойлгох нь чухал юм шүү. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх