Интроверт хүмүүст зориулсан бяцхан зөвлөгөө


YOLO.mn | YOLO.MN
2023-08-04

Илүү нээлттэй  байж хэнтэй  хаана ч ямар ч сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцахыг хүсдэг ч нэг л болж өгөхгүй байна уу?  Тэгвэл танд дараах зургаан зөвлөгөөг санал болгож байна.

Яриа эхлүүлэх 

Интроверт хүмүүсийн хувьд олон хүнтэй газар байх, хэн нэгэнтэй танилцаж яриа эхлүүлнэ  гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ  та өөрийгөө задалж илүү нээлттэй хүн байхыг хүсэж буй бол жижиг зүйлсийг ч сониучирхан асуух хэрэгтэй.  Үзэх дуртай кино, өглөөг хэрхэн эхлүүлсэн гээд энгийн сэдвээр урьтаж яриа эхлүүлээрэй. 

Холбогдохын тулд хоббигоо ашиглах 

 Нийтлэг сонирхолтой хүмүүсийн эгнээнд орох нь яриа өрнүүлэх хялбар арга юм.  Сонирхдог дугуйлан, хичээллэхийг хүсдэг спорт клубтээ хамрагдаарай.  Ингэснээр юун тухай ярилцах вэ гэж тээнэгэлзэх шаардлагагүй болно.

Онлайнд идэвхтэй байх 

Цахим сүлжээнд идэвхтэй байх нь өөртэй итгэлтэй, нээлттэй хүн болохыг илтгэдэг аж. Өөрийн  мэдрэмж, сонирхлоо чөлөөтэй илэрхийлэх таны хувийн орон зай учир үүнийг сайтар ашиглах хэрэгтэй. 

 Хуучин найзуудтайгаа холбоотой байх 

Энэ арга таныг алхам алхмаар урагшлуулах болно. Өнгөрсөн дөх бүхий л дурсамжаа хөөрөлдөж нэг өдрийг өнгөрүүлснээр илүү тайван, чөлөөтэй мэдрэмжид автан ихийг ярилцах хүсэл оргилно. 

Сайн найзуудтайгаа хөгжилдөх 

Амьдралын дадал болсон хэвшмэл үйлдлүүдээсээ бага зэрэг  завсарлаж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэхэд анхаараарай. Хажууд нь хэзээд өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүстэй илүү ойр байснаараа санаа зовох мэдрэмж тань багасах болно.  

Introvert Life Hack: Экстраверт хүнтэй нөхөрлө 

Хаана ч явсан шинэ найз нөхөдтэй болж, яриа өрнүүлэхэд бэлэн байдаг экстраверт хүнтэй нөхөрлөөрэй. Тэд мөс хагалахдаа мэргэжлийн байх болно. 

 

 

#нийтлэл