Жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас өндөр нуруу, үзэсгэлэнтэй царайгаараа онцгойрдог Украйны жүдоч Дарья Геннадьевна Белодедийн талаар та андахгүй мэдэх биз ээ. Тэрээр арвандолоохон насандаа жүдо бөхийн хамгийн залуу дэлхийн аварга болж чадварлаг тамирчин гэдгээ баталсан. 2000 оны 10 сарын 28-нд төрсөн жүдоч бүсгүй өдгөө 23 настай.
Белодед 2020 оны Зуны Олимпын наадамд Израилын тамирчин Шира Ришониг ялснаар Украины эмэгтэй жүдо бөхийн түүхэнд анхны медалийг авчирсан. Түүнийг "Жүдогийн хатан хаан" хэмээн хочилдог. Мөн тэрээр 2020 онд өөрийн жингийн хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг болсон. Түүний жин 48 кг, өндөр нь 172 сантиметр юм.
Дарьягийн аав дэлхийн аваргын медальт, Европын хошой аварга тамирчин тул тэрээр ааваасаа үлгэрлэн жүдо бөхийн спортоор хичээллэх болсон аж. Мөн ээж нь жүдогийн тамирчин бөгөөд түүнийг дасгалжуулдаг юм. Аав ээж нь түүнд "Хэдийгээр чи аварга болж, олон ялалт байгуулан амжилтад хүрсэн ч даруу байх ёстой” хэмээн сургадаг талаар Дарья Блодид нэгэн ярилцлагадаа дурджээ.
Жүдоч бүсгүй чихэрлэг бүтээгдэхүүнд дуртай хэдий ч бэлтгэл сургуулилтаас шалтгаалж хоолны дэглэм барьдаг. Тиймээс карьераа дуусгаад нарийн боовны цех ажиллуулах хүсэлтэй аж. Тэрээр инстаграмдаа маш идэвхтэй бөгөөд олон брэндийн нүүр царай болсон.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх