Амьтадтай ажиллана гэдэг бол яах аргагүй хамгийн сонирхолтой мэргэжлүүдийн нэг. Хэрэв та гудамжинд явж байгаа амьтныг хооллодог, аваад тэжээчих юмсан гэж боддог бол эдгээр мэргэжил танд тохирч магадгүй юм.
Амьтан сургагч-Тэд төрөл бүрийн амьтадтай ажиллаж, дохио зангаа ойлгон хариу үйлдэл үзүүлэхэд сургадаг. Амьтдыг цагдаагийн мөрдөгч нохойноос эхлээд циркийн тоглолтод хүртэл бэлтгэнэ.
Амьтны хүрээлэнгийн ажилтан - Хүрээлэн дэх амьтдыг хооллож асрахаас гадна тэдний зан авирыг ажиглаж байдаг хүн бол амьтны хүрээлэнч юм. Мөн хүмүүст амьтдын талаар мэдээлэл, зааварчилгаа өгнө.
Малын эмч - Амьтадтай холбоотой бүх мэргэжлээс хамгийн өндөр цалинтай нь малын эмч юм. Мэдээж өвчтэй амьтдыг эмчлэх, вакцинжуулах үүрэгтэй.
Амьтан судлаач - Уг мэргэжилтэн нь амьтдын зан авир, амьдарч буй орчин зэргийг судлан туршилт, судалгаа хийх үүрэгтэй.
Амьтны асрагч - Энэхүү мэргэжил нь яг л хүүхэд асрагчтай адил эзэн нь завгүй үед амьтныг нь асарч хооллон, салхинд гаргаж, усанд оруулах үүрэгтэй.
Морин спортын менежер - Адууны аж ахуйг хөгжүүлэн, морин спортын уралдаан зохион байгуулж, унаачийг бэлтгэн, мэргэжлийн ур чадварууд олгодгоороо бусад мэргэжлээс давуу талтай.
Загасны аж ахуйн технологич - Загасны аж ахуй хөгжүүлэх, зохистой загас агнуур явуулж, загасан бүтээгдэхүүнээр хүн амын хэрэглээг хангах зорилготой.
Эх сурвалж: indeed.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх