Санаа авч болохуйц “Barbie” киноны хувцаслалтууд:


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-22

Энэ жил хамгийн өндөр хүлээлтийг дагуулсан “Barbie” кино нээлтээ хийлээ! Тус киноны  гоёмсог, дэгжин хувцаслалтууд үзэгчдийн анхаарлыг ихэд татах болсон. Barbiecore нь сүүлийн саруудад  загварын ертөнцөд томоохон байр суурийг эзэлж байгаа юм. Ингээд “Barbie” киноноос санаа авч болохуйц 8 хувцаслалтыг хүргэж байна.

Спортлог дүр төрх 

Хэчнээн ажилтай байсан ч өөртөө цаг гаргаж, дасгал хөдөлгөөн хийх нь чухал юм шүү. 

Кобей дүр төрх 

Энэ төрлийн чиг хандлага нь ягаан өнгөтэй хосолсноор илүү загварлаг харагдах болно. 

Лусын дагинын дүр төрх 

Mermaidcore чиг хандлага энэ зуны тренд болсоор байна. Учир нь "Бяцхан лусын дагина" кино үзэгчдийн анхаарлыг энэ оны туршид татаж чадсан юм. 

Босс дүр төрх 

Босс Барби бол энгийн барби биш юм. Тэр хэвшил болсон өмд өмсдөггүй. Учир тэр jumpsuit өмсдөг! 

Эмэгтэйлэг дүр төрх 

Барби гэдэг үгийг сонсмогц бидэнд ягаан өнгийн даашинз, богино банзал санагддаг тийм үү? Энэхүү загвар нь 1960-аад онд дэлгэрсэн бөгөөд Маргот Робби үүнийг 2023 онд дахин тренд болголоо. 

Диско дүр төрх 

Их ажлын дараа үсээ задгайлж, өсгийтөө өмсөөд стрессээ тайлах ч гоё шүү. 1980-аад оны гялалзсан цагаан даашинзыг санал болгож байна.  

Далайн эргийг санагдуулам дүр төрх 

Зуны аагим халуун өдрүүдэд далайн эрэг дээр зугаалахыг хүсдэг хэр олон хүмүүс байна даа? 

Анхдагч барби-ны дүр төрх 

Энэ дүр төрх нь  хэзээд  хамгийн төгс хувилбар байсаар ирсээн. 

Эх сурвалж: teenvogue.com 

 

 

#нийтлэл