Санаа авч болохуйц Lisa-н энгийн хэр нь загварлаг 10 outfit


Д.Даваажав | YOLO.MN
2023-06-07

Дулаахан өдрүүд айсуй. Хэт ил задгай, хээнцэр ганган биш энгийн хэр нь загварлаг хувцаслахыг эрхэмлэдэг хэн бүхэнд Lisa-н хувцаслалтаас жишээ татан зөвлөж байна.  

1. Саарал цамц 

Lisa хар пальто, нарны шилтэй энгийн том юүдэнтэй цамцыг хослуулан өмсчээ. Зуны сэрүүхэн орой өмсөхөд яг тохирно. 

2. Coachella 

Coachella-н дараа тэр урт ханцуйтай цамц, жинсэн өмдтэй зургаа инстаграмдаа постложээ. Энгийн хэр нь үнэхээр чамин харагдаж байгаа биз? 

3. Аюттхаяа 

Тэр Тайландын Аюттхая руу аялахдаа энэ цамц юбкыг хослуулан өмссөн байна. Үнэхээр л дулаахан уур амьсгал мэдрэгдэж байна.  

4. Саравчтай малгай+даашинз 

Ийм төрлийн даашинзыг охид тэр бүр саравчтай малгайтай хослуулж өмсөөд байдаггүй шүү дээ. Харин Lisa бейсболын малгайтай гайхалтай зохицуулжээ. Санаа авч өмсөөрэй.

5. Picnic Lunch 

Зөөлөн, торгон мэдрэмж төрүүлэх даашинз, малгай. Амралт зугаалгандаа өмсөж болох юм. 

6. Цэцэгтэй цамц 

Хүмүүс дулааны улиралд ихэвчлэн гэгээлэг өнгийн хувцас өмсөх хандлагатай байдаг. Ийм төрлийн цэцэгтэй топыг жинстэй хослуулахад чамин хэр нь эгдүүтэй харагдах нь байна шүү. 

7. Жинс 

2023 оны загварын чиг хандлага сул, том өмд яах аргагүй мөн. Тэгвэл жинс ч энэ хандлагаас хоцорсонгүй. Карго хэлбэрийн жинсен өмд таны шүүгээнд байвал зохимжтой. 

8. Заавал байх ёстой  

Lisa Франц руу явахдаа ... 

…бас Тайланд руу аялахдаа өөрийн дуртай урт ханцуйтай цагаан цамц, жинсэн өмдөө өмсчээ. Хэдийд ч өмссөн загварлаг, цэвэрхэн харагдана. 

9. Oversized цамц 

 Сүүлийн жилүүдэд томдсон хувцас өмсөх нэг төрлийн тренд болж хэвшжээ. 

10. Энгийн л 

Ингээд харахад Lisa их энгийн хувцаслаж байгаа биз? Түүний шүүгээнд хэдэн сая долларын, цөөхөн хэдэн үйлдвэрлэсэн эсвэл тусгайлан хийж өгсөн хувцас бараг байхгүй байх. Энгийн хэр нь үзэсгэлэнтэй... 

Эх сурвалж: Koreaboo

#Загвар