2022 оны есдүгээр сард Ираны иргэн Махса Жина Амини эмгэнэлтэйгээр нас барснаар дэлхий нийтийг цочирдуулж, Иранд өргөн хүрээний олныг хамарсан жагсаал өрнөсөн. Аминигийн төлөө шударга ёсны тэмцлээр эхэлсэн жагсаал нь эмэгтэйчүүд хижабаа шатааж, дуулж, бүжиглэж, удаан үргэлжилсэн Иран улсын дарангуйлагч удирдлага, засаглалын эсрэг “бослого” болон өргөжсөн. Бас тус оныхоо аравдугаар сард жагсаалууд хүчээ авч олон сурагч охид эрх чөлөөг шаардан тэмцэж, хөдөлгөөнд нэгдсэн билээ. Өөрсдийн эрх чөлөө, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлэх үйлдэл, эрх чөлөөний төлөөх дуу хоолой нь нухлан дарагдашгүй итгэл зоригийг хүмүүст өгчээ.
Харамсалтай нь засгийн газар нь энэхүү тэмцлийн хариуд хүчирхийлэл үйлдэж, олон хүний амь насыг хохироосон. Насанд хүрсэн хүмүүс байтугай хүүхдүүдийг хүртэл буудан, гудамжинд хөнөөж, эсвэл шоронд ямар ч үндэслэлгүйгээр цаазалж, эрх чөлөөний төлөө тэмцсэнээс болж зүй бусаар шийтгүүлсэн. Засгийн газар эдгээр харгис хэрцгий үйлдлүүдийг нуун дарагдуулахыг хичээж, ард иргэдээ хулгайлж, хөнөөсөн олон бусармаг үйлдлүүдээ одоог хүртэл үгүйсгэж байна. Хэдий тийм ч Ираны баатарлаг эмэгтэйчүүд ухралгүй, өөрсдийн төлөө тэмцэх бүх л арга замыг хайж, дэлхий нийтийн анхаарлыг татсан.
Улсынхаа дарангуйлагч дэглэмийг эсэргүүцсэн зоригтой эмэгтэйчүүдийн нэг нь спорт авиралтын тамирчин Эльназ Рекаби байв. Тэрээр Олон Улсын Спортын Авиралтын Холбооны Азийн Аварга шалгаруулах тэмцээний финалын шатанд хижабгүй өрсөлдөж, “Women, Life, Freedom” хөдөлгөөнийг дэмжин амь насаа эрсдэлд оруулсан зоригт үйлдэл хийсэн. Түүний шийдэмгий байдал нь тоо томшгүй олон хүмүүст дарангуйллын эсрэг хүчтэй, тэсвэр тэвчээртэй зогсоход урам зориг өгсөн билээ.
Махса Жина Аминигаас гадна Ника Шакарами ба Сарина Эсмаилзаде хоёр охин энэ тэмцэлд дурдагдаж байв. Учир юу вэ гэвэл Ника, Сарина хоёрыг жагсаалд оролцож байхад нь хулгайлж, аймшигтайгаар хөнөөсөн бөгөөд засгийн газраас нь өнөөг хүртэл ямар ч оролцоогүй хэмээн үгүйсгэсээр байна. Эдгээр охид дөнгөж 16 настай байсан юм.
Иран эмэгтэйчүүдийн тууштай хүчин чармайлт нь эцгийн эрхт ёсны хэм хэмжээг эсэргүүцэж, өөрчлөлтийг шаардаж, жендерийн тэгш байдлыг дэмжсэн хөдөлгөөн болжээ. Иран эмэгтэйчүүдийн төлөө Афинаас Берлин хүртэл, Брюсселиэс Истанбул хүртэл, Мадридаас Нью Йорк хүртэл, Парисаас дэлхийн олон хотод хүртэл жагсаалууд өрнөсөн.
Сүүлийн арван жилд жендерийн эрх тэгш байдалд гайхалтай ахиц дэвшил гарлаа. Өмнөх үетэй харьцуулахад эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрөх, хэвшмэл ойлголтуудыг няцаах зэрэг чиг хандлага дэлхий нийтэд тогтоод байна.Монгол улсад ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Уламжлалт хүйсийн ялгаа сэтгэлгээний ул мөр бүрэн алга болоогүй хэдий ч засгийн газрын үүрэг амлалт, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийн идэвхтэй оролцоо нь жендерийн эрх тэгш байдлыг ахиулахад таатай орчин бүрдүүлж, хөгжсөөр байна.
Хэдий тийм боловч энэ ахиц дэвшил үргэлж шулуун өсөлттэй биш байна. Өөр өөр улс орон, нийгмийн харилцаа адилгүй байдлын улмаас өгсөж, уруудсаар... Нийгэмд гүн гүнзгий шингэсэн эцгийн эрхт ёсны хэм хэмжээ, дарангуй соёлын уламжлал, ялгаварлан гадуурхалт тодорхой хэмжээнд байсаар байгаа нь жендерийн тэгш байдлыг бүрэн хангахад саад болж байна. Эмэгтэйчүүд гудамж талбайд үсээ задгайлж хүссэн хувцас хэрэглэлээ айж, ичихгүйгээр өмсөх эрхтэй. Гэвч Иран эмэгтэйчүүд энэхүү үйлдэл, сонголтуудыг ил гаргасныхаа төлөө цагдаад баривчлагдаж, зодуулж, амь насаа алдаж байсан нь саяхан.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ чухал асуудлыг анхаарах дэлхий нийтийн анхаарал нь буурч, суларсаар байна. Өнгөрсөн гуравдугаар сард өсвөр насны таван охин олон нийтийн өмнө хижаб өмсөөгүй бүжиглэж буй бичлэгээ ТикТок дээр тавьсан нь олон нийтийн анхааралд хүрсэн. Олон нийтийн газар хижаб өмсөхгүй байх, бүжиглэх нь хууль бус бөгөөд тэдгээр охидын үйлдэл нь өөрсдийн эсэргүүцэл болон Ираны бүх л эмэгтэйчүүдийн тэмцэл, няцашгүй зоригийг илтгэсэн. Ираны эрх баригчид охидыг нэн даруй баривчилж, 48 цагийн турш хорьсон бөгөөд энэ явдлын дараа нь интернэтээр тэдний толгойгоо халхалсан, үйлдэлдээ гэмшиж байгаа гэсэн бичлэг тавигджээ. Исламын Бүгд Найрамдах Иран Улс дээрх эмэгтэйчүүдийн дуу хоолойг хааж, няцаах гэсэн уйгагүй оролдлогыг үл харгалзан иргэд нь эв нэгдэлтэй, тууштай тэмцсээр байна.
Мартин Лютер Кингийн "Хаа нэгтээ болж буй шударга бус байдал нь бүх газрын шударга ёсонд аюул заналхийлж байдаг" хэмээн хэлсэн үг нь дэлхий нийтийн тулгамдсан асуудлын талаар мэдээлэлтэй байж, мэдлэгээ дээшлүүлж, бие биеэ дэмжихийн тулд чадах бүхнээ хийх нь бидний хамтын үүрэг гэдгийг сануулж байна. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр байгаа эрэлхэг зоригтой Иран эмэгтэйчүүдийг бид огт марталгүй, тэдний шантаршгүй сэтгэлээс шударга, эрх тэгш ертөнцийг бий болгохын төлөө хичээн зүтгэх урам зоригийг ойлгож хүлээн авах нь нэн чухал билээ.
Нийтлэлийн англи хэл дээрх хувилбарыг доороос уншина уу.
"Unveiling the Veiled: Iranian Women’s Resilient Voices"
The past decade has witnessed remarkable advancements in the global movement for gender equality. From heightened acknowledgment of women's rights to transformative policy changes, significant strides have been made in promoting gender equality and empowering women worldwide. Though persistent challenges remain, our country has made notable progress towards gender equality. While traditional gender roles persist, the commitment of the government, coupled with the active involvement of civil society organizations and individuals, has fostered an environment conducive to women's empowerment and the advancement of gender equality.
Nevertheless, it is essential to recognize that progress in achieving gender equality is not linear and varies across different countries and cultures. Deeply entrenched patriarchal norms, cultural traditions, and discriminatory laws persist in certain contexts, impeding the realization of gender equality. It is disheartening to contrast our freedoms, where we can walk the streets with our hair uncovered and wear what we desire without fear, with the plight faced by women and girls in Iran who are subjected to arrest, beatings, and even murder for the same choices.
The world was profoundly shaken in September by a surge of protests in Iran following the tragic death of Mahsa Jina Amini. What began as a collective outcry against oppression swiftly transformed into acts of protest, with women defiantly burning their hijabs in solitude, singing, and dancing in rebellion against the oppressive Islamic Republic. As the protests gained momentum, particularly at the start of the academic year in October, students, including many young girls, joined other segments of society in chanting slogans demanding freedom. The resounding cries of these courageous women and girls could not be stifled as they rallied in universities and schools, fearlessly voicing their aspirations.
Tragically, the government responded with violence, resulting in the loss of numerous lives. Young women, men, and even children were shot, killed in the streets, or executed in prisons without trial. Many perished due to mistreatment and torture simply because they dared to raise their heads and fight for their freedom. The government sought to conceal these atrocities, kidnapping and murdering its people while denying these heinous acts. They attempted to silence dissenting voices by imposing internet shutdowns and limiting global access. Yet, the tenacious youth remained undeterred, finding alternative means to raise awareness and stand up for their rights.
Among the courageous women who defied the oppressive regime was Elnaz Rekabi, an Iranian sport climber who risked her life by competing without her headscarf, or hijab, in Seoul during the finals of the International Federation of Sport Climbing’s Asia Championship. Her unwavering resolve, along with countless others, inspires us to remain strong and resilient in the face of oppression.
Nika Shakarami was another inspirational figure who sang to her friends and actively participated in the protests. Tragically, she was kidnapped and murdered by the security forces, while the government continues to deny any involvement to this day. Sarina Esmailzadeh, a fearless 16-year-old, fought for freedom but fell victim to a brutal beating by the IRGC security forces on September 21st. The memories of Hadis Nafaji, Minoo Majidi, Asra Panahi Jangah, Erfan Zamani, Saha Mortezaei, Donya Farhadi, Aylar Haghi, and many others who fought for "Women, Life, Freedom" but lost their lives to the tyrannical government of Iran must be etched into our collective memory.
The persistent efforts of Iranian women, both within the country and in the diaspora, have fueled an ongoing movement that challenges societal norms, demands change, and advocates for gender equality. These protests have not only reshaped the narrative surrounding women's rights in Iran but have also sparked solidarity and support from individuals and organizations worldwide. Demonstrations held in solidarity with Iranian women have taken place in cities across the globe, from Athens to Berlin, Brussels to Istanbul, Madrid to New York, and Paris to many others.
Yet, as the months have passed, the focus on this critical issue has diminished, and global attention has waned. In March, the resilience of Iranian women was once again tested when five teenage girls went viral on TikTok for a video of themselves dancing in public without hijabs—an act strongly condemned by the oppressive moral police and the Islamic Republic. Iranian authorities swiftly arrested and detained the girls for 48 hours, later coercing them to record a video repenting their actions while wearing head coverings, further suppressing their freedom. Despite these relentless attempts by the Islamic Republic to silence the voices of resilient women, the people stand united and persevere.
It is our collective duty to remain informed about global issues, raise awareness, and do our utmost to support one another, for as Martin Luther King famously proclaimed, "Injustice anywhere is a threat to justice everywhere." Let us not forget the brave Iranian women who continue to fight for their rights, and may their indomitable spirit inspire us all to strive for a more just and equitable world.
Sources (Эх Сурвалжууд): edition.cnn.com, vidc.org, news.sky.com, theguardian.com, euronews.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх