#3x3 Өмнөх жилийн аварга Австралийн шигшээ багт 7-21 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.
3x3 сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур хотод үргэлжилж байна. Тэмцээний сүүлийн өдөр Монгол эрэгтэй шигшээ баг шөвгийн наймын тоглолтоо Австралийн шигшээ багтай хийлээ.
Австралийн залуу бүрэлдэхүүн тоглолтын эхнээс оноогоор тэргүүлж 21-7 харьцаагаар илүүрхэв. Австраличууд алдааны асуудалд ороод байсан ч Монголын шигшээ баг ашиглаж чадалгүй тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэй баг өчигдөр хэсгийн шатанд Сингапурыг 22-10, Хонконгийг 22-8 харьцаагаар тус тус хожин хэсгээ тэргүүлсэн юм.
2024 оны тэмцээнд Монголын шигшээ баг хүрэл, Австрали алтан медаль авч байсан билээ.
Азийн аваргад Монголын эмэгтэй шигшээ баг нэг тоглолтын дараа Филиппиний шигшээ багтай тоглоно.
Эрэгтэй шигшээ баг: А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!