Уран гулгалтын спортын талаар бидний МЭДЭХГҮЙ зүйлс


Т.Хулан | YOLO.MN
2023-05-12

Дэлхийд алдартай ОХУ-н шилдэг уран гулгалтын тамирчид энэ сарын эхний долоо хоногт манай улсад хүрэлцэн ирж, өөрсдийн үзүүлбэрээ үзүүлсэн. Тэгвэл энэ удаа олон нийтийн анхаарлыг татаад буй уг спортын талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

1. Халуун усаар хийдэг мөсөн талбай 

Уран гулгалтын талбайг хийхдээ хүйтэн биш халуун ус ашигладаг. Мөсөн талбайг нэгэн жигд болгохын тулд 60-63 °C халуун усаар дүүргэж хийдэг. Учир нь халуун ус хүчилтөрөгч багатай байдаг тул молекулуудыг холбож, хөлдөхөд хялбар болгодог. 

2. Яагаад УРАН гулгалт гэж нэрлэсэн бэ? 

1990 оноос өмнө уран гулгалт зөвхөн 8 тоот дээр тулгуурладаг байсан ба илүү уран сайхан болгох зорилгоор дууны ая дээр бүжиглэнгээ үзүүлбэр үзүүлдэг болжээ. Мөн биеийн гоо зүйг илүү тодорхой харагдуулдаг учир ийн нэрлэжээ. 

3. Анхны тэшүүрийг амьтны яс ашиглан хийдэг байсан 

Олон мянган жилийн өмнө Финляндад голыг хөлөөрөө туулахын тулд мөсөн дээр гулгаж эхэлсэн түүхтэй. Тухайн үед амьтны ясны төгсгөлд олсоор дамжуулж нүх гарган тэшүүр болгож ашигладаг байжээ. 

4. Үнсээд уйлдаг спорт 

Хэрвээ та уран гулгалтын томоохон тэмцээнүүдийг үзэж байсан бол үзүүлбэрээ үзүүлж дууссан тамирчин тайзнаасаа буугаад дасгалжуулагчдаа үнсүүлээд уйлж буй үйл явцыг харж байсан байх. Энэ нь олон жилийн туршид дадал болсон үйл явц бөгөөд 2018 онд “Үнсээд уйлдаг газар”-г хүртэл гаргаж өгч байсан түүхтэй. 

5. Салчоу үсрэлтийн үүссэн түүх 

1909 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлсэн Шведийн уран гулгагч Улрих Салчоу энэхүү үсрэлтийг бүтээжээ. Энэ үсрэлт нь нурууны дотор талын ирмэг дээр бууж, нөгөө хөлийн гадна талын ирмэг дээр зогсох юм. Уг үсрэлтийг 1920 онд Тереза Уэлд анх удаагаа Олимпын наадмын тайзан дээр хийжээ. 

6. Уран гулгагчид өднөөс айдаг 

Өдөөр хийсэн хувцас тансаг бөгөөд чамин харагддаг. Харин уран гулгалтын тамирчид энэхүү материалаар хувцсаа хийлгэхийг сайшаадаггүй. Учир нь үзүүлбэрийн явцад талбай дээр тамирчны хувцаснаас ямар нэгэн зүйл унах нь торгуулийн оноо авахад хүргэдэг гэннэ. 

7. Уран гулгалт эмэгтэй төрөлтэй болсон түүх 

1902 оноос өмнө Олон Улсын уран гулгалтын наадамд эрэгтэй эмэгтэй хамт ордог байсан бол уг онд болсон Лондонгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Британийн эмэгтэй уран гулгагч Мадж Сайерс тэргүүн байр, Улрих Салчоугийн дараа хоёрдугаар байрт шалгарснаар шинэхэн хэлтэс байгуулагдаж байсан түүхтэй. 

8. Балетын хөдөлгөөн уран гулгалтын элементэд орсон нь 

1860-аад онд АНУ-н шилдэг балетчин Жексон Хэйнс уран гулгалтаар хичээллээд шинэ элемент оруулах хүсэлтэй байсан ч тухайн улсын уран гулгалтын хөгжил хүлээж авахад бэлэн биш байжээ Иймд тэр  Европын орноор балет болон уран гулгалтын хослолыг түгээж дэлхий нийтэд хүргэсэн түүхтэй. 

9. Балетын талаар анхны ном 

Мөсөн гулгалтын сэдвийг хөндсөн хамгийн эртний номыг 1772 онд бичсэн байдаг. Уг номд тэшүүрийг хэрхэн сонгох, хэрхэн гулгаж эхлэх, найман тоот гэх мэт дүрслэх албан ёсны хэв маягийн техникийг дүрсэлсэн байдаг. 

10. Уран гулгагчдын ашигладаг цамцны арга 

Эрэгтэй уран гулгагчид арьсан цамцтай байдагт гайхдаг уу? Тэд цамцан дотуураа арьсан өнгөтэй наалт нааж, цамцаа тогтоодог ба илүү цэвэрхэн өнгө үзэмжтэй харагддаг байна. 

Эх сурвалж: iceskatingpassion

#Мэдэхэд илүүдэхгүй