“Хамгийн гол зорилго нь ИНСТАГРАМ дээр ОЛОН ДАГАГЧТАЙ л болох шүү дээ”


Бабу | YOLO.MN
2016-04-26

Чи хаягтай юу? Хэрэв тийм бол чамд дараах ярилцлага илүү сонирхолтой байх болно.

Учир нь тэд бол Instameet Ulaanbaatar-ийн залуус бөгөөд тэдний төлөөлөл болох Т.Дөлгөөн, Б.Хөлгөн, Т.Мөнхдэлгэр нартай инстаграм хэрэглэгчдийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Сонирхуулахад Instameet Ulaanbaatar уулзалт өнгөрөгч Бямба гарагт болсон юм.



YOLO: Та бүхэн өөрсдийн фэйсбүүк группт “Монгол инстаграм хэрэглэгчдийн уулзалт, бүтээлч групп” хэмээн тодорхойлсон байсан. “Бүтээлч групп” хэмээх тодотголыг илүү дэлгэрүүлж тайлбарлавал?
Хүмүүс бол гар утсаараа энгийн зураг аваад түүнийгээ түгээдэг. Харин бид ямарваа нэгэн зургийг камераар авсан юм шиг харагдахуйц болгож чаддаг. Түүнийгээ л бүтээлч гээд байгаа юм. Тэр бүтээлч сэдлийг төрүүлэхийн тулд бид хоорондоо л ярилцаж туршлагаа хуваалцдаг байсан бол одоо сонирхсон, хүссэн хүн бүрт нээлттэйгээр Instameet Ulaanbaatar уулзалтыг зохион байгуулдаг.

YOLO: Хэзээ байгуулагдсан бэ?
Бид 2014 оны зургадугаар сарын 1-нд анх албан ёсоор байгуулагдсан. Тухайн үед 8-10 хүн л байсан бол одоо идэвхтэй 40 гаруй гишүүн бий.

YOLO: Та бүхний энэ удаагийн уулзалтын онцлог юу вэ?
Дэлхий даяар орон орны инстаграмчид нэгдсэн нэг өдөр уулздаг. Бид ч мөн энэ өдрийг тохиолдуулж уулзалтаа зохион байгууллаа. Инстаграмаас сэдэв зарладаг. Энэ нь ямар ч сэдэв байж болно. Тэгээд өөрсдийн албан ёсны гишүүн улсуудын уулзалт руу зориулалтын kit (таних хэрэгслүүд)-ийг явуулдаг бөгөөд тухайн зүйлсийг нь ашиглан зургаа авахуулдаг юм. Сая болсон уулзалтын сэдэв #LifeOnEarth байсан. Бид (30 гаруй хүн) Элсэн Тасархайд очиж зураг авалтаа хийсэн. Бидний хувьд хамгийн томоохон уулзалт болсон шүү.






YOLO: Тэгэхээр нэг улсад нэг л уулзалт зохиодоггүй гэсэн үг үү?
Тийм, жишээ нь Монголд Эрдэнэт, Дарханыхан Instameet Erdenet эсвэл Instameet Darkhan гэж уулзалт зохион байгуулж болно. Хот хотоороо байдаг бөгөөд одоогоор тэр хотуудад нээгдсэн бүлгэм хараахан байхгүй л байна. Тэгэхээр сэргэлэн хүүхдүүд бол өөрийн хотдоо Instameet байгуулах боломжтой гэсэн үг.

YOLO: Энд насны хязгаар гэж байдаг уу?
Насны хязгаар гэж байхгүй. Бүх насныханд нээлттэй.

YOLO: Хэрхэн элсэж гишүүн болох вэ?
Мэдээж зургаа Instameet -ийн хэмжээнд авах хэрэгтэй. Манай хуудсанд орж байгаа зургуудыг хараад тэр хэмжээний авахад л ер нь болно, бидний үүд хаалга нээлттэй. Мөн өөрийн техник, чадвараа сайжруулсан байх шаардлагатай.

YOLO: Харин уулзалтын тухайд?
Хот доторх уулзалтанд хэн дуртай нь ирж болно. Тэгэхээр өөрийн чин хүсэл эрмэлзэлтэй, уулзалтанд байнга хамрагддаг, техник чадвараа сайжуулчихдаг хүмүүсийг бид дуртайяа гишүүнээрээ авдаг.

YOLOЕр нь танай бүлгэмд элсэхийн зорилго нь юу байдаг вэ, элсэгчдэд ямар давуу тал байдаг юм бол?
Бидэнд компаниуд их санал тавьдаг. Ялангуяа хэд хэдэн сэтгүүлтэй хамтран ажилладаг. Тиймдээ ч бид шинэ залуу хүүхдүүдэд сонирхлоор нь дамжуулаад ажил санал болгочихдог. Мөн хамгийн гол зорилго нь олон дагагчтай л болох байдаг шүү дээ хэхэ.

YOLO: Инстаграм дээр зураг авахд авьяас хэрэгтэй юм уу, олон удаагийн оролдлого чухал юм уу?
Мэдээж аль аль нь байх шаардлагатай ч олон удаагийн оролдлого илүү чухал. Орж ирээд удсан гишүүдийн авч байгаа одоогийн зураг анхныхаасаа хамаагүй илүү сайжирсан байдаг. Оролдогоос гадна тухайн хүнд “нүд” байх хэрэгтэй. Аль өнцгөөс хэрхэн авбал дээр вэ гэдийг тооцоолох чадвар байх хэрэгтэй гэсэн үг. Хүн угаасаа нэг үйлээ олон давтаад байвал сайжирдаг шиг зураг авахаа зогсохгүй л бол улам чадварлаг болно. Тэгэхээр нөгөө “бүтээлч” гэдэг тодотгол маань яг гарч ирнэ. Хүн зургаа улам сайжруулахыг хичээх бүртээ бүтээлчээр хандаж эхэлдэг юм. Өмнө бид гудамжаар явж байхдаа ч юм уу, гоё дүр зураг тааралдахаар нь авдаг байсан бол одоо тавилттай, урьдаас бэлдсэн зураг авдаг болсон.

Нэг үгээр бид хүмүүсийг “маажиж” байгаа байхгүй юу. Ийм зураг байдаг юм байна гэж бодогдуулж, тэгж авах сэдлийг нь төрүүлдэг гэсэн үг.

YOLO: Зураг авах газраа хэрхэн сонгодог вэ?
Бид хотын гудамж талбайг бараг дуусгасан байх өө хэхэ. surprise Зурган дээр оруулчихмаар ямар гоё газар байна тэдгээрийг дуусгасан. Өөр бусад орон сууцны хотхон, хорооллуудаас мөн санал тавьдаг.

YOLO: Инстаграм дээр чинь тухайн сарын хамгийн гоё зураг гардаг. Эдгээр зургууд ямар шалгуураар нийтлэгддэг юм бэ?
Хөтлөлтөө илүү амьд орчин үеийн болгох гээд л тэр. Хэт олон хүн дагах хэрэггүй, харин Instameet Ulaanbaatar-ийг дагаад сайн зурагтай хүний зургийг бид өмнөөс нь үзүүлж байна гэсэн үг. Гэхдээ илүү бүтээлчээр хандаад тодорхой булангууд үүсгэсэн байгаа. Зургийн нэг төрлөөр дагнадаг бол түүнийг нь үзүүлэх, ижил төстэй дөрвөн зургийг харуулах гэх мэт ангилчихдаг.

Нэг үгээр бид хүмүүсийг “маажиж” байгаа байхгүй юу. cheeky Ийм зураг байдаг юм байна гэж бодогдуулж, тэгж авах сэдлийг нь төрүүлдэг гэсэн үг. Сонголт бол ойлгомжтой, манай хаштагийг ашигладаг, шинэ залуу, үнэхээр мэрийлттэй, сэтгээд гоё зураг авсан байвал бид түүнийг нь хуудсан дээрээ тавидаг. yes Мөн зургаа #InstameetUlaanbaatar гэж хаштагтайгаар байршуулбал бидэнд харахад илүү амар байдаг.

YOLO: Өсвөрийнхэн зарим нь тийм ч нээлттэй байдаггүй. Инстаграм зураг авах сонирхолтой ч танай бүлгэмд нэгдэхэд “нүүр хагарч” чадахгүй байгаа хүүхдүүд байж болно. Тэдэнд хандаж хэлэх үг байна уу?
Би л ганцаараа гээд санаа зовж, ичих шаардлага байхгүй шүү. Энд хүсэл сонирхол нэг хүмүүстэй уулзаад харин ч гоё байх болно. Угаасаа бидний зорилго шинэ хүүхдүүдийг зурганд оролцуулах, хамруулах байдаг. Тиймдээ ч бид тэднийг дэмжихэд хэзээд бэлэн байх болно. Зураг авна гэдгийг хүмүүс аппарат бариад л гадуур явна гэж бодон эмээгээд байдаг юм. Гэтэл бидний хамгийн их хэрэглэдэг, хэрэглэхэд амар зүйл юу вэ, гар утас. Гар утсаа аваад л гадуур яв, зураг ав гэж л хэлмээр байна даа.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Амжилт хүсье. wink
















#Instagram #InstameetUlaanbaatar #teenagers