Таатай АНХНЫ СЭТГЭГДЭЛ төрүүлэх хялбар аргууд


Х.Даваахүү | YOLO.MN
2023-05-04

Хүнд таны тухай анхны сэтгэгдэл төрөх хүртэл дунджаар 3-аас 7-хон секунд шаардлагатай байдаг гэдгийг та мэдэх үү? Харин төрүүлсэн анхны сэтгэгдлийг 3 цаг ярилцаад ч өөрчлөхөд хэцүү. Тиймд өөрийгөө буруугаар ойлгуулж харилцаагаа “алдаж” эхлүүлэхээс сэргийлэх хэрэгтэй. Ингээд хэрхэн таатай сэтгэгдэл төрүүлж болох тухай хэдэн арга зааж өгье. 

Инээмсэглэл 

Инээмсэглэл бол харилцааны эхлэлийг аюулгүй болгож, тэсрэх бамбөгийг салгаж чадах хүчтэй зэвсэг. Шинэ хүнтэй харилцан яриа өрнүүлэхээр болсон үедээ зөвхөн ярианы эхэнд нь л инээмсэглэх биш өрөөнд орж ирэхдээ ч сайхан инээмсэглэн орж ирээрэй. Гэхдээ хуурамч инээмсэглэл нь нөгөө хүнийг танаас түлхдэг бөгөөд цаашдын  харилцааг нураах эрдэлтэй. Харин жинхэнэ инээмсэглэл нь аз жаргалыг мэдрүүлж муу энергийг түлхэнэ.  

Цаг баримталх  

Одоо цагт ажил хэргийн хүрээнд тогтмол хоцрох нь ажлын нэг хэсэг шахуу болжээ. Цаг барьдаг нэгэн бараг эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшируулах болж. Бусдыг хүчээр хүлээлгэх нь та өөрийгөө чухал болохыг харуулж байна гэсэн үг биш. Үнэндээ таныг хоцрохоор хүмүүс танаас болж цагаа алдаж байгаагаа ойлгож таныг үл хүндэтгэх болно шүү.  

Дэргэд байх нөлөө  

Орчин үеийн ёс зүйн зарчимд анхны уулзалт дээр яриа эхлэхээс наад зах нь 10 минутын өмнө утсаа хол тавих (халаас эсвэл цүнхэндээ хийвэл бүр ч сайн) ёстой гэдгийг мэдэж байвал зохино. Уулзаж байгаа хүндээ таалагдах арга бол дэргэд нь байж өөрийн цаг заваа зориулах юм. Мөн тухайн хүний сонирхлыг татахын тулд ямар нэг сэдвийн тухай асуулт асууж ярилцаж болно.  

Биеийн хэл  

Нөгөө хүнийхээ тухай мэдээллийн ердөө 30%-ийг ярианаас нь мэдэж авах бол үлдсэнийг нь үгэн бус аргаар мэдэж авдаг гэнэ. Үүнд биеийн хэл, харц, байрлал орно. Тиймд энэ бүгд итгэл төрүүлэм байх ёстой. Ярилцагчийнхаа нүд рүү харж, аажим зөөлөн хөдөлж, хэлсэн ярьсанд нь хариу толгой дохих хэрэгтэй.  

Төлөвлө  

Уулзах гэж байгаа хүнийхээ талаар эргэцүүлэн бодож, түүнтэй хэрхэн харилцах, юун талаар ярихаа эхлээд толгой дотроо төлөвлөн эмх цэгцтэй байлгах нь тустай.  

Номхон  

Номхон байрлал ав. Нуруугаа тэгшлэн, цээжээ тэнийлгээд, эрүүгээ бага зэрэг өргө. Энэ байрлал нь таныг өөртөө итгэлтэй, ур чадвартай нэгэн гэдгийг харуулах болно.  

Тонгой   

Хэрэв уулзалт ширээний ард явагдаж байгаа бол ярилцагч руугаа бага зэрэг урагш тонгой. Энэ нь таныг яриа хэлэлцээрийг сонирхож буйг илтгэх болно. Гэвч ингэхдээ хэр хэмжээтэй байх хэрэгтэй. Нөгөө хүнийхээ хувийн орон зайд халдаж болохгүй шүү дээ. Энэ нь таагүй, ядаргаатай мэдрэмж үлдээх вий. 

Эх сурвалж: hbr.org  

#Мэдэхэд илүүдэхгүй