Бидний амьдралыг чихэрлэг болгох нэгээхэн хэсэг яахын аргагүй амттанууд байдаг билээ. Дуртай амттанаа идэхийн хажуугаар анхаарлаа төвлөрүүлж, тархины үйл ажиллагаагаа сайжруулбал ямар вэ? Энэ удаа та бүхэнд эрүүл бөгөөд амттай, амжилттай сурахад тань сайнаар нөлөөлөх амттануудыг танилцуулж байна.
1. Газрын самар
Чихэрлэг болон давслаг амтыг хослуулсан амттан болох газрын самар нь амин дэмээр баялаг бөгөөд аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдлыг бий болгодог байна. Мөн таны дутагдсан уураг болон өөх тосыг хангаж өгдөг ач тустай.
2. Хатаасан жимс
Хичээл хийж байх үедээ хэрвээ өлссөн мэдрэмж авбал хатаасан жимс хэрэглэхийг санал болгож байна. Олон төрлийн амин дэмээр баялаг энэхүү амттан нь өег зөөлөн бөгөөд анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах болно.
3. Хар шоколад
Өндөр хувьтай хар шоколадыг шалгалтын өмнө нь хэрэглэхэд тохиромжтой байдаг. Учир нь антиоксидант болон байгалийн өдөөгч бодисоор дүүрэн тул анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл санааг сайжруулах органик арга юм.
4. Эрдэнэ шишийн полкорн
Попкорнийг зөвхөн кино үзэхдээ хэрэглэдэггүй бөгөөд чухал шалгалтад бэлдэж байх үедээ хэрэглэхэд ч тохиромжтой байдаг. Учир нь таны тархинд шаардлагатай йодны хэмжээг агуулсан байдаг тул үйл ажиллагааг дэмжин ажилладаг.
5. Олон төрлийн смүүти
Жимс болон хүнсний ногоогоор хийсэн смүүти нь өег агууламжтай тул хичээлээ хийж дуустал тань өлсөх мэдрэмжийг өгөхгүй. Эрүүл мэндэд тустай алим, жүрж, бууцай гэх мэт хүнсний ногоогоор хийхэд тохиромжтой.
6. Жимсний салад
Хөргөгчдөө байгаа эсвэл өөрийнхөө дуртай жимснүүдээ йогурт эсвэл зөгийн балаар амтлаад идээд үзээрэй. Энэ амттан нь энгийн санагдаж магадгүй ч танд шаардлагатай амин дэм, нүүрс усаар баялаг юм.
7. Хөлдөөсөн усан үзэм
Яагаад заавал хөлдөөсөн гэж үү? Учир нь танд сэргэг, сэрүүн мэдрэмжийг энэхүү амттан өгөх болно. Мөн усан үзэм нь тархины үйл ажиллагааг дэмжих фигмент агуулдаг онцлогтой.
8. Будааны жигнэмэг
Заримдаа чипс, жигнэмэг гэх мэт шаржигнуур амттан идэх хүсэл төрдөг үү? Гэхдээ энэ нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийн надаар хэлэлтгүй та сайн мэднэ гэдэгт итгэлтэй байна. Харин будааны жигнэмэг нь эрүүл бөгөөд амин дэмээр баялаг агууламжтай байдаг.
9. Бяслаг
Зүсмэл болон хуудсан бяслаг нь тархины үйл ажиллагааг сайжруулах, эрч хүчээр баялаг байхад тань туслах болно. Амттан гэж хэлэхэд хэцүү ч самар эсвэл жигнэмгээр баяжуулан хэрэглэхэд тохиромжтой.
10. Сүүтэй кофе
Хэдийгээр кофе нь бие махбодод олон сөрөг нөлөөтэй ч эрүүлээр бэлтгэх боломжтой. Малын гаралтай эсвэл ургамлын сүүг ашиглан шинэхэн чанасан кофегоор бэлтгэх нь тохиромжтой арга юм.Кофеин таны анхаарал төвлөрөлт, урам зоригийг нэмэгдүүлж, сүү нь харин уураг өгөх болно. Нэмж дурдахад нэг аяга сүүтэй кофе нь ихэвчлэн өег байдаг тул оройн хоол идэх цаг болтол та сэтгэл хангалуун, огт өлсөхгүй байх боломжтой.
Эх сурвалж: snacknation.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх