Бэлгийн харилцаа нь бие махбод, сэтгэл санааны таашаал өгч чадах, өгөх ёстой зүйл боловч санаа зовоож, сэтгэлийн түгшүүрт ч автуулж болно. Хамгаалалтгүй бэлгийн хавьтал нь хүсээгүй жирэмслэлтэд хүргэдэг. Хэрэв хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон, эсвэл хавьталд орсноос хойш сарын тэмдэг нь ирэхгүй байгаа хэн нэгэн ойр тойронд чинь байвал тэр хүн жирэмсэн болсон байж магадгүй гэсэн үг.
Жирэмсний бусад шинж тэмдгүүдэд хөх хөндүүрлэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй байх, их ядрах зэрэг ордог ч эдгээр шинж тэмдгийн зарим нь илэрлээ гээд яг жирэмсэн болсон гэсэн үг биш.
Дээрх шинж илэрч буй нэгэн гэрийн нөхцөлд жирэмсний сорил буюу тестээр шалгаж үзэж болно. Тестийг эмийн сангаас авах боломжтой. Савлагаан дээрх зааврыг уншиж зөв ашиглаарай.
Хэрэв жирэмсний тест эерэг гарвал ойр дотнын насанд хүрсэн хүнтэй ярилцаж хэрхэхээ шийдэх юм шүү.
#UNFPAMongolia
https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх