Хөлбөмбөгчин Жерар Пике хүүхдүүдийнх нь ээж, дуучин Шакирагаас салсан талаараа өмнө нь ярихыг огт хүсэхгүй байв.
Харин тэрбээр саяхан El País сэтгүүлд өгсөн ярилцлагадаа салах нь түүнд хэрхэн нөлөөлсөн талаар сэтгүүлч асуухад нарийн тайлбар хэлэхийг хүсэхгүй байгаа ч бодлоо хуваалцжээ.
36 настай Пике хүүхдүүддээ анхаарлаа хандуулж буй гээд "Хүүхдийнхээ төлөө хамгийн сайнаар хичээх нь хүн бүрийн үүрэг. Ямар нэгэн тайлбар хэлэлгүй чимээгүй байна гэдэг нь тэднийг хамгаалж буйн хэлбэр юм. Энэ бол хүүхэдтэй бүх эцэг эхийн мөн чанар” гэжээ.
Тэд 10 настай Милан, 8 настай Саша хэмээх хоёр хүүтэй билээ. Тэд арав гаруй жилийн хамтын амьдралдаа цэг тавьж буйгаа өнгөрсөн зургаадугаар сард зарласан.
Мөн тэрбээр "Би юу хүссэнээ хийсээр л байх болно. Нас барах өдрөө өнгөрсөн амьдралаа эргээд харахад харамсах зүйлгүй, би хүссэн бүхнээ хийсэн байх болно гэж найдаж байна. Би өөртөө үнэнч байхыг хүсэж байна. Нэр төрөө цэвэрлэхэд мөнгө үрэхгүй. Надад санаа тавьдаг хүмүүс минь байхад л хангалттай. Надад хайртай хүмүүс намайг сайн мэднэ. Бусад нь надад хамаагүй. Би хайртай хүмүүстэйгээ хамт байж, тэдэнд байгаа бүхнээ өгөхөд л анхаарлаа хандуулж, эрч хүчээ зарцуулдаг” гэжээ.
Эх сурвалж: Yahoo news
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх