Итгэж болох том хүнийг олох нь


YOLO.mn | YOLO.MN
2023-03-16

Шилжилтийн нас гэдэг нас бие гүйцсэн том хүн болох замдаа дайрч гарах ёстой сонирхолтой боловч амаргүй үе байдаг. Өөрт тохиолдоод байгаа зүйлсээ эсвэл юу мэдэрч байгаагаа ярьж болох том хүнтэй байна гэдэг ямар их тустай гээч?

Заримд нь эцэг эх, өвөө эмээ, ах эгч, авга, нагац нар нь тусалдаг. Харин заримд нь итгэж ярих найз нөхөд бий. Гэвч харамсалтай нь заримд нь хэн ч байхгүй байх нь бий. Тийм үед багш, эцэг эх, найз нөхөд ойр дотнын хүмүүсээсээ итгэж болох нэгнийг сонгож ярилцах нь өсвөр насны хэцүү мэдрэмжүүдийг даван туулахад ихээхэн тустай байж ч магадгүй.

Зарим хүмүүс сайн сонсогч биш сайн яригч байдаг. Юу мэдэрч, юу хийх ёстойг чинь заах гээд байдаг ганц нэг томчуудыг мэднэ л биз? Томчууд хааяа биднийг сэтгэлээр унасан, эсвэл хэн нэгэнд сайн болсон гэхэд итгэдэггүй. Гэхдээ чамайг сонсох том хүн ч бас бий шүү. Тийм хүнийг олох хэрэгтэй. Амаргүй байж магадгүй л дээ. Эргэн тойрныхоо том хүмүүсийг ажиглаж мэдээрэй. Итгэж болох насанд хүрсэн хүнийг хэрхэн олох тухай бичлэгээс дэлгэрүүлэн үзээрэй. 

#UNFPAMongolia
https://amaze.org/
https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

#UNFPA