Таныг өглөө гарцаагүй орноос тань босгох 6 сэрүүлэг


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-03-16

Өглөө эрт босоход хэцүү өдрүүд бишгүй тохиолдож байна уу? Тэгвэл танд өглөө босоход тань туслах сонрхолтой сэрүүлэгнүүдийг танилцуулж байна.

Walk up alarm clock

Энэхүү сэрүүлэг нь таныг орноосоо босч, алхтал унтрахгүй. Сэрүүлгээ унтраах гэж алхсаар байхад нойр тань сэргэх нь гарцаагүй юм. 

Alarmy

Энэ бол хамгийн залхмаар сэрүүлгүүдийн нэг гэдгээрээ алдартай. Сэрүүлэгний дуу нь маш чанга, чихэнд чийртэй ба ямар нэг тодорхой зүйлийн зургийг авч уншуулахаас нааш унтрахгүй. Шүдний сойз, нойл гэх мэт зүйлсийнхээ зургийг авах ёстой болдог. Хэрэв үнэхээр л дахиж сэрүүлгээ унтрааж унтмааргүй байгаа бол энэ хамгийн тохиромжтой сэрүүлэг. 

Rocket alarm

Бусад сэрүүлэгнүүдээс ялгаатай нь энэхүү апп нь унтраахын тулд та микрофон руугаа үлээх, puzzle эвлүүлэх эсвэл математикийн бодлого бодох гэх мэт бяцхан даалгавруудтай. 

SpinMe alarm clock

Яг л сонсогдож байгаа шигээ энэхүү сэрүүлгийг унтраахын тулд та орноосоо босч, дороо эргэлдэх хэрэгтэй болно. 

I can’t wake up

Өөр нэгэн нойрыг тань сэрээхээс буцахгүй сонрхолтой аппуудын нэг бол энэ яах аргагүй мөн. Бодлого бодуулахаас эхлээд юм цээжлэх, үгнүүдийг хос хосоор нь холбох гэх мэтчилэн тархи сэргээм үйлдлүүдийг хийж байж сэрүүлэг тань унтарна. 

Wake N Shake

Мөн л ядаргаатай,чанга дуутай ба дууг нь багасгах, сэрүүлгээ хойшлуулах боломжгүй. Унтраахын тулд сэгсрэх хэрэгтэй болно. Гэхдээ зүгээр ч нэг сэгсрэх биш бүр нойроо сэргэтэл, хүчтэй сэгсэрч байж унтарна гэнэ. 

Эх сурвалж: coolmaterial.com

#Мэдэхэд илүүдэхгүй