Хувь хүний өдөр тутмын хэв маяг, цаг хугацаагаа хэмнэхэд туслах олон аппликэйшнүүд байдаг талаар та мэдэх үү? Та бүхэндээ энэ удаа таны хувь хүний хөгжилд туслах аппликэйшнүүдийг танилцуулж байна.
ТӨЛӨВЛӨГЧ АППЛИКЭЙШНҮҮД
1. 135 List
Маш олон зүйл төлөвлөж, стрессдэхийн оронд чанартай хэдхэн зүйл төлөвлөж түүнийгээ хийдэг минимал хэв маягтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст 135 LIST хамгийн сайн тохирно. Учир нь уг аппликэйшн нь өдөрт зөвхөн 1-3-5 дарааллаар л жагсаалт нэмэх боломжтой.
https://play.google.com/store/apps/details?id=com.appeaseinc.todolist135&hl=en&gl=US
2. Week plan
Week Plan аппликэйшнийг ашиглаад өдөр бүрээр эсвэл долоо хоногоор төлөвлөгөө зохиох боломжтой. Ингэхдээ сануулах тохиргоо ашиглаж болох бөгөөд цагаар ч зохион байгуулж болох аж.
https://play.google.com/store/apps/details?id=net.wiselabs.WeekPlan&hl=en&gl=US
ЗӨВ ЗУРШИЛТАЙ БОЛОХОД ТУСЛАХ АППЛИКЭЙШН
1. Productive
Энэ аппликэйшн нь хэрэглэхэд их амархан бөгөөд нэгэн зэрэг хэдэн ч зуршил нэмж болно. Жишээ нь: өдөрт долоон аяга ус уух, дасгал хийх, бясалгал хийх гэх мэт зуршлуудыг чинь цаг тухайд нь сануулах бөгөөд өөрийгөө хэр сайн биелүүлж байгаа вэ гэдгийг хянах боломжтой.
https://apps.apple.com/us/app/productive-habit-tracker/id983826477
https://play.google.com/store/apps/details?id=com.apalon.to.do.list&hl=en&gl=US
2. Done
Муу зуршлаасаа салж, зөв дадалтай болохыг хүссэн хүн бүрд DONE аппликэйшнийг санал болгоё. Мэдээж үр дүн, үйл явц зэргээ хянах боломжтойгоос гадна үнэхээр өнгөлөг, сэтгэл сэргээм таатай мэдрэмжийг өгөх болно.
https://apps.apple.com/us/app/done-a-simple-habit-tracker/id1103961876
https://play.google.com/store/apps/details?id=co.pxhouse.done&hl=en_US&gl=US
ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ЗОРИУЛСАН АППЛИКЭЙШН
1.Eufylife
Өөрийн жин, бие галбирт тохирсон хоол хүнсийг хэрхэн сонгохоо мэдэхгүй байвал Eufylife апликэйшнд л бүгдийг даатга. Таны биеийн жин болон өдөрт авах ёстой илчлэг, идэж уух ёстой зүйлсийг тань хэлээд өгөх болно.
https://apps.apple.com/us/app/eufylife/id1153481724
https://play.google.com/store/apps/details?id=com.oceanwing.smarthome&hl=en&gl=US
2. Health and Nutrition Guide & Fitness Calculators
Энэхүү аппликэйшн нь бидний хоол хүнсний илчлэгийг тооцохоос гадна эрүүл хооллолтын талаар шинэ мэдээ мэдээлэл өгөх бөгөөд цагаан хоолтнуудад зориулсан тусгай цэстэй. Мөн биеийнхээ жинг эрүүл эсэхийг энэ аппликэйшнээрээ мэдэж болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх